×
Улс төр 27 Хоёрдугаар сарын 2013
Ойрын 3-5 жилд ОХУ-ын зэвсэгт хүчнийг зарчмын хувьд шинэ түвшинд гаргахыг геополитикийн байдлын хөгжил шаардаж байна гэж өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Оросын зэвсэгт хүчин, цэргийн бүх байгууллагыг шинэчлэх ерөнхий стратеги хөдөлбөргүй хэвээр байна гэж тэрээр БХЯ-ны коллегийн хуралдаан дээр онцлов. 2015 он гэхэд Орос улсад шинэ үеийн зэвсэг 30, 2020 он гэхэд 70-100 хувь эзлэх ёстой гэж ерөнхийлөгч мэдэгдлээ.
АНУ-ын Конгрессын сенат Чак Хейгелийг БХ-ын сайдын албан тушаалд батлав. Өчигдөр 58 хууль тогтоогч түүнийг томилохыг дэмжиж, 41 нь эсэргүүцэв. Хейгел америкийн шинэ засаг захиргааны хамгийн ширүүн маргаан үүсгэсэн зүтгэлтэн болов. Сенат хоёр удаа оролдож Хейгелийг батлав. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө түүний бүгд найрамдахын гишүүд санал өгөхөөс татгалзсан билээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчид тулгарсан анхны асуудлыг шийдвэрлэж эхлэв. Өчигдөр орой тэрээр парламент сайшаасны дараа ерөнхий сайдыг томилов.Харин Умард Солонгос, Япон улстай холбоотой өөр хоёр асуудлыг шийвэрлээгүй. Манай сурвалжлагч Андрей Иванов Сөүлээс уламжлахдаа Парламент ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгчийг батласан явдал Пак Кын Хед өргөсөн нэг ёсны бэлэг болов.
Олон улсын зургаан зуучаас Иран улсын саналд өгсөн хариу нь урьдынхаас нэлээд бодит шинж чанартай байна гэж өнөөдөр Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн Нарийн бичгийн дарга Саид Жалили мэдэгдлээ. «Тэд байр сууриа Тегераны байр сууринд ойртуулахыг хичээсэн» гэж тэр онцлов.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Олон улсын зууч “зургаа” болон Ираны хоорондын яриа хэлэлцээр Алма-Атад хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Яриа хэлэлцээрийн эхний өдөр үр дүнтэй болж өнгөрсөн гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков сэтгүүлчдэд мэдэгдлээ. Яриа хэлэлцээрийн эхний өдөр нэг асуудал хэлэлцжээ. Энэ нь “зургаагийн” Иранд санал болгосон багц баримт бичгүүд юм.
ОХУ,  АНУ хоёр Сирийн эрх баригчид, сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээр эхлүүлэхэд  шалтгаалах бүхнийг хийх төлөвтэй байна. Энэ тухай мягмар гаригийн үдэш Берлинд Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдлээ. Оросын дипломатын тэмдэглэснээр, Москва болон Вашингтон Сирид үргэлжилж байгаа хүчирхийллиийг нэгэн адил жигшин үзэж байгаагаа батлан харуулжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013