×
Улс төр 23 Хоёрдугаар сарын 2013
БНАСАУ-ын цөмийн туршилтыг гаднаас оролцох болон зургаан талын хэлэлцээг саатуулах шалтаг болгохоос татгалзахынг Москва уриалж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмд шууд аюул учруулахгүй гэж хэд хэдэн шинжээч үзэж байна. Цөмийн гүрэн улсын статустай болох гэсэн Умард Солонгосын оролдлогод тэсвэр тэвчээртэй хандахыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уриалав.
2014 онд террорын эсрэг эвслийн хүчнийг Афганистанаас бүрмөсөн гаргахад Тажикистаны зэвсэгт хүчин бэлэн байх ёстой гэж Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон мэдэгдлээ. Рахмон тажикистаны армийг үндэслэн байгуулсаны 20 жилийн ойд зориулсан хурал дээр үг хэлж, Афганистан улс өөрийн хүчээр энх тайван, тогтонги байдлыг төлөвшүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Өчигдөр Орос, Хятад улсууд Сирид гарсан хямралыг оролцуулан олон улсын үндсэн бүх асуудлыг авч үзэж хэлэлцэв. Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи нарын ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний айлчлалын  өмнө хийсэн хэлэлцээний үр дүн тийм байна.
Өчигдөр орой Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Москва, Вашингтон хоёрт айлчлах урилгыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. «Дэлхийн хамтын нийгэмлэг сирийн пуужингаар эртний Алеппо хотыг устгаж байгааг үл тоомсорлон үг дуугүй байгааг эсэргүүцэж, эдгээр урилгыг хүлээж авахаас татгалзсан гэж эвслийн төлөөлөгчид мэдэгдсэн гэж Ройтер агентлаг тэмдэглэжээ.
БНАСАУ-ын талаар хатуу байр суурь баримтлана гэж өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Японы ерөнхий сайд Синзо Абэтэй хэлэлцээ хийх үеэрээ амлав. Үүний хамт АНУ-ын засаг захиргаа Японы шинэ удирдагч ба Хятад улсын хоорондын түгшүүртэй харилцааг зөөлрүүлэхийг хичээж байна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013