×
Улс төр 22 Хоёрдугаар сарын 2013
Хятад улс Японы ерөнхий сайд Синдзо Абэгийн “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагыг хурц шүүмжлэв. Японы ерөнхий сайд АНУ-д хийх айлчлалынхаа өмнө хийсэн мэдэгдэлдээ, Бээжин хөрш орнуудтайгаа нутаг дэвсгэрийн “тасралтгүй” маргаантай байна гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Абэ америкийн сонинд Хятадын эрх баригчид хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн маргааныг хүн амынхаа дунд дэмжлэгээр хангагдахын тулд ашиглаж байна.
Дамаск хотын төвд 50 гаруй хүнийг хөнөөсөн террорын ажиллагаанаас хойш Сири улсын байдлыг удахгүй зохицуулах төлөв эргэлзээтэй болсон. АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров нар 2-р сарын 26-нд Берлинд уулзаж, эл асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.Гэвч уулзалт одоогоор өөдрөг үзэл төрүүлэхгүй байна.
БНАСАУ-ын цөмийн туршилтыг бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх, гаднаас оролцож цэргийн ажиллагаа явуулах шалтаг болох ёсгүй гэж Орос, Хятад хоёр улс үзэж байгааг өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечитэй хийсэн хэлэлцээний дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
НҮБ-ын дүрмийг хүндэтгэж, сирийн мөргөлдөөн, Афганистаны байдал, ираны цөмийн хөтөлбөрт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохгүй байхыг ОХУ, БНХАУ хоёр уриалсан гэж өнөөдөр Москвад ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечитэй хийсэн хэлэлцээний дүнгээр мэдэгдсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Зечи энэ долоо хоногт манай оронд айлчлав. Си Зиньпиний айлчлалын бэлтгэл Москвад хийсэн уулзалт, хэлэлцээний гол зорилтын нэг болжээ. 3-р сард Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы дүнгээр ХКН-ын ТХ-ны өнөөгийн Ерөнхий нариийн бичгийн дарга БНХАУ-ын шинэ дарга болоод анхны айлчлалаа ОХУ-д хийнэ.
Ираны инженерүүд Натанзегийн цөмийн төвд уран баяжуулах шинэ төрлийн центрифугийг суурилуулж эхлээд байна. Энэ тухай өрнөдийн ХМХ-үүд МАГАТЭ-гийн илтгэлээс иш татан уламжилжээ. Казахстаны яриа хэлэлцээрийн өмнөх эл алхам нь өрнөдийн орнуудыг түгшээж байна. МАГАТЭ-гийн илтгэлд Иран нь 180 гаруй хүчтэй IR-2m центрифугийг суурилуулсаны дараа ураны баяжуулалтын үйлдвэрээ хурдасгах боломжтой юм.
Дамаскад өчигдөр болсон алан хядах ажиллагааг “Аль-Каидатай“ холбоотой террористууд бэлтгэн явуулсан гэж Сирийн ГХЯ үзэж байна. Дамаскад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 83 хүний амь нас золиос болж 200 гаруй хүн шархадсан байна. Эл халдлага 2011 оны 3-р сараас хойшхи сирийн хямралын хамгийн их хүний амь үрэгдсэн халдлагуудын нэг болжээ.
БНАСАУ-д явуулсан цөмийн туршилтууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон суурь зарчмуудыг зөрчиж байна. Ийм санааг Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев бразилийн O Globo сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Медведев тэмдэглэхдээ, эл байр суурийг Орос улс Умард-Солонгосын өөрийн түншүүдийн сонорт нээлттэй хүргэж байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013