×
Улс төр 21 Хоёрдугаар сарын 2013
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ба тус улсад байрлуулсан АНУ-ын цэргийн командлалоос 2013 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 30-ныг дуустал явуулах Foal Eagle жил дутмын өргөн цар хүрээтэй хамтын цэргийн сургуулийн тухай мэдэгдлийг тараасан тухай өнөөдөр өмнөд солонгосын ХМХ уламжлан мэдээллээ.
Пакистан, Йемен болон дэлхийн бусад улсад нийт 4700 хүн АНУ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудын ажиллагааны золиос болсон гэж бүгд найрамдах намын сенатч Линдсей Грэхэм мэдэгдэв. «Бид 4700 хүнийг хөнөөсөн. Зарим тохиолдолд ямар ч гэм зэмгүй хүмүүс хэлмэгдэж байна»гэж улс төрч америкийн Өмнөд Каролина муж улсын жижиг Ислей хотын клубад үг хэлэхдээ тэмдэглэв.
Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлуулыг тойрсон нутаг дэвсгэрийн маргаан Япон, Хятадыг цэргийн мөргөлдөөнд хүргэх төдийгүй АНУ түүнд татагдан оролцох уршигтай болж мэднэ гэж АНУ-ын конгерессын судлалын албаны америкийн шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Маргааш Вашингтонд АНУ Японы удирдагчид уулзахын өмнөхөн илтгэлийг нийтлжээ. Сенкаку арлууд америк-японы аюулгүй байдлын гэрээний дагуу АНУ-ын хариуцах бүст хамрагдаж байна гэж илтгэлд тэмдэглэжээ.
Афганистан лалын радикал үзлийг тархаах голомт хэвээр байна. Тус улсын байдал сайжрах шинж тэмдэг алга гэж өчигдөр Лондонд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Төв Азийн аюулгүй байдлын тухай лекц унших үеэрээ мэдэгдэв.
Москвад Монгол улсын БХЯ-ны сайд Д.Бат-Эрдэний албан ёсны айлчлал өндөрлөв. Энэхүү айчлал нь Монгол улсын БХЯ-ны шинэ сайдын хувьд гадаадад хийж байгаа анхны айлчлал юм. Тэрээр эх орондоо буцахын өмнө “Оросын дуу хоолойд” тусгайлан ярилцлага өгсөн юм.
НҮБ-ын ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими албан үүргийнхээ хугацааг бас хагас жилээр сунгахыг зөвшөөрсөн тухай өнөөдөр Франс Пресс агентлаг дипломат төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Брахимийн НҮБ ба АОХ-ын онц эрхт төлөөлөгчийн мандатын зургаан сарын хугацаа маргааш 2-р сарын 22-нд дуусахыг агентлаг тэмдэглэжээ.
Дэлхийн хамтын нийгэмлэгээс умард солонгосын ээлжит цөмийн туршилтад хэрхэн хандахыг урьдчилан тааварлаж болох байсан. Дипломат ажилтнууд хатуу үг хэлж, шинэ хориг арга хэмжээ авна гэж БНАСАУ-ыг айлган сүрдүүлж байна. Гэсэн ч ийм улигт үйл ажиллагаа ямар ч нөлөө бараг үзүүлэхгүй байна. Умард Солонгос 2006 оноос хойш олон улсын хоригийн бай байсаар байна.
Кибер аюулгүй байдлын асуудлаар Хятад улстай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа боловч БНАСАУ-аас учирч мэдэх аюул сэтгэл түгшүүлснийг нуухгүй байна гэж өчигдөр Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013