×
Улс төр 20 Хоёрдугаар сарын 2013
2014 онд Орос улс ШХАБ-ыг дарглана. Даргалах бэлтгэл эхлэсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кирилл Барский мэдээлэв. Өнөөдөр Москвад тэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын Дээд шүүхийн дарга нарын уулзалт дээр үг хэллээ. Байгууллага олон улсын хүнд түвэгтэй нөхцөлд арга буюу ажиллаж байгааг тэрээр тэмдэглэв.
Орос улс ба Арабын орнуудын холбоо сирийн дотоодын мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор харилцан ажиллагаа явуулахаар тохиролцсон гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Хоёр тал Сирийн засгийн газар, сөрөг хүчний шууд яриа хэлэлцээ хийхэд туслахаар бүх боломжоо ашиглана гэж Лавров Москвад орос-арабын хамтын ажиллагааны анхны форумын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Сирийн мөргөлдөөний зохицуулалт зогсонги байдлаас гарч байна. Яриа хэлэлцээг төлөвшүүлэх явдал гол сэдэв болсон гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгджээ. «2-р сарын 25-нд Москвад тэрээр Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай хэлэлцээ хийж, Дамаск, сирийн сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.
Ойрхи Дорнодын өнөөгийн байдал хангалттай биш хэмээн Москва үзэж байгааг өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Бүс нутат гарч байгаа өөрчлөлттэй холбоотой зарим зүйл Арабын орнуудын холбоог төдийгүй оросын талыг түгшүүлж байна гэж сайд Орос улс-Арабын орнуудын холбооны сайд нарын анхны уулзалтыг нээж хэлэв. Арабын орнуудын холбооноос араб дахинд гарсан мөргөлдөөнийг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэвэл зохино гэж Лавров тэмдэглэв.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БНХАУ-ын ГХЯ -ны тэргүүн Ян Цзечи нар нь Москвад явуулах яриа-хэлэлцээрийн явцад энэ жил зохиогдох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэн ярилцана. Яриа хэлэлцээр нь 2-р сарын 20-22 ны өдрүүдэд хятадын өндөр албан тушаалын дипломатын Орос улсад хийх айлчлалын үеэр явагдах юм.
Хар тэнгисийн флотын явган цэргийн томоохон дөрвөн отряд ойрын үед Газрын дундад тэнгист цэргийн алба хаана. Энэ тухай Орос улсын БХЯ-ны хэвлэл, мэдээллийн газраас уламжлав. 1-р сарын 19-29 өдрүүдэд Хар тэнгис болон Газрын дундад тэнгист зохиогдсон ТЦФ-ын сургуулилтын дүнд тус байгууллагын удирдлага оросын цэргийн хугацаат албатнуудыг Газрын дундад тэнгист цэргийн хөлгүүд дээр цэргийн албаа үргэлжлүүлэн хаах шийдвэр гаргажээ.
 Өнөөдөр Москвад яамны түвшингийн орос-арабын хамтын ажиллагааны анхдугаар чуулган нээгдэнэ. Чуулганы ажилд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби болон Ирак, Кувейт, Ливан болон Ливийн ГХЯ-ны тэргүүн нар оролцоно. Яриа хэлэлцээрийн явцад ойрхи-дорнодын бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Сирийн байдалд онцгой анхаарлаа хандуулах болно.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013