×
Улс төр 19 Хоёрдугаар сарын 2013
Хятадын Ардын чөлөөлөх арми дэлхийн хамгийн хорон санаат хакеруудыг хяналтдаа авсан гэж өнөөдөр Франс Пресс агентлаг америкийн Mandiant компанийн мэдээллээс иш татан уламжлав.Мэдээллийн аюулгүй байдал дээр ажиллаж байгаа америкийн компани сүүлийн гурван жилд мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Америкийн сонин, засгийн газрын байгууллага, компаниудыг дайрч байгаа хакерууд Хятад улсад байрласныг компанийн шинжээчид илрүүлэв.
Өчигдөр Тунисын ерөнхий сайд Хамади аль-Жибали «намч бус» технократ (аж үйлдвэрийн монопольт засаг) засгийн газрыг эмхлэн байгуулах төлөвлөгөө нь дампуурсан тухай өчигдөр зарлан мэдээлсэн гэж Франс Пресс агентлаг уламжлан мэдээлэв. Улс төрийн гол гол хүчин эл асуудлаар зөвшилцэж чадсангүй гэж ерөнхийлөгч мэдэгджээ. Ийм засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахгүй бол огцроно гэж урьд аль-Жибали мэдэгдсэн билээ.
Умард Солонгос нилээд хэдэн жилийн турш ЗХУ-ын 50-иад онд хүрсэн техникийн түвшинд хүрч цөмийн пуужингийн гүрэн болох төлөвтэй байна. Дэлхийн ХМХ-үүд умард солонгосын цөмийн пуужингийн чадавхын заналхийллийн талаар маш их ярьж байна, гэхдээ эл заналхийллийг маш буруу үнэлж дүгнэж байна.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин АНУ-ын тагнуулын нисэх хүчинтэй хамт Японы тэнгист ээлжит цэргийн сургууль явуулж эхлэсэн тухай Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ. Өмнөд Солонгосын ТЦХ-ний байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоцууд болон АНУ-ын ТЦХ-ний тагнуулын нисэх онгоцууд сургуулилтад оролцож байна. «Цэргийн сургуулийн зорилго дайсны аюулыг няцаах бэлэн байдлыг шалгахад оршино» гэж Өмнөд Солонгосын БХЯ онцлов.
Орос улс НАТО болон АНУ-тай ПДХ системийн асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. ПДХ системийн хөгжлийн зарим талыг хэлэлцвэл зохино гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссентай хийсэн уулзалтынхаа дүнгээр мэдэгдэв. Энэ сэдэв Москва НАТО-гийн хоорондын харилцаанд саад тотгор болсоор байна гэж Сергей Лавров Брюссельд уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэжээ.
Өчигдөр Москвад ОХУ, Монгол Улсын БХ-ын сайд С. Шойгу, Д. Бат-Эрдэнэ нар цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай Оросын тусгай газрын хэвлэлийн алба уламжлан мэдээллээ. «Бид цэрэг-техникийн хамтын ажиллагаа болон хамтын цэргийн сургууль, монголын цэргийн мэргэжилтэн - офицерууд ч, кадетууд ч боловсрол эзэмших зэрэг асуудлыг авч үзсэн.
Дэлхийн хамтын нийгэмлэгээс Мали улсад соёлын өвийг сэргээхэд 10 сая гаруй доллар гаргах юм. Лалын радикал хүчний ажиллагаа соёлын өвөд их хохирол учруулжээ. Өчигдөр ЮНЕСКО-гийн зөвлөлгөөнөөс ийм шийдвэр гаргав. Эдгээр хөрөнгийг юуны түрүүнд Тимбукту бунхан, Гао дахь Их Аскины бунханыг сэргээхэд чиглүүлнэ. Түүнээс гадна урлагийн бүтээлийг хууль бусаар худалдахтай тэмцэх арга хэмжээг чангатгана.
Иракын Курдистаны ерөнхийлөгч Масуд Барзани өнөөдөр Москвад айлчлахаар хүрэлцэн ирэх тухай «Интерфакс» агентлаг Ирак улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчийн мэдээлллээс иш татан уламжлав. Айлчлал 2-р сарын 23-нд хүртэл үргэлжлэнэ. Оросын албаны хэдэн төлөөлөгч Барзаниг хүлээн авч уулзаж болзошгүй гэж ЭСЯ-ны төлөөлөгч мэдээллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иорданы хаан 11 Абдалла нар өнөөдөр Москвад уулзаж, Сири улс, Ойрхи Дорнодын байдлыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн талууд худалдаа-эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх,боловсролын хүрээнд харилцан ажиллах асуудлыг хэлэлцэх тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Орос улсыг Иорданы нутаг дэвсгэрт анхны АЦС барихад оролцуулах төлөвийг авч үзэх юм.
Орос улс Хятад,Энэтхэг улсуудтай харилцааг хөгжүүлэхийг чухал ач холбогдолтойд үзэж байна. Энэ нь дэлхийн хүчний чадавхи Ази Номхон далайн бүс нутаг тийш чиглэгдсэнтэй холбоотой гэж ОХУ-ын ГХЯ-ны сайтад нийтлэсэн «ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд» өгүүлжээ. Эдүгээ дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээнд зонхилох өрнөдийн боломж багассаар байгааг баримт бичигт тэмдэглэжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013