×
Улс төр 18 Хоёрдугаар сарын 2013
Түүний дэглэмийг түлхэн унагаах гэсэн босогчдыг манай цэргүүд ялна гэдэгт итгэлтэй байна гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Сири улсад албан ёсоор айлчилсан Ливаны улс төрчтэй ярилцахдаа энэ мэдэгдлийг тэрээр хийсэн байна гэж АФП агентлаг ливаны ОН-ийн ХМХ-үүдээс иш татан мэдээлсэн байна. Асад ялалт байгуулахад итгэлтэй байна гэдгээ илэрхийлээд улс төр, цэргийн хөшүүрэг ч байна гэж хэлсэн байна.
Эквадорын өнөөгийн ерөнхийлөгч социалист намын төлөөлөгч Рафаэль Корреа ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд тэргүүлж байна. Орон нутгийн сонгуулийн төв комиссиос мэдээлснээр санал хураалтад оролцогчдын бараг 57 хувь нь Корреаг дэмжив. 24 хувь санал авсан Гильермо Лассо хоёрт орж байна. Нийт 11,6 сая хүн сонгуульд оролцов. Корреа ялсныг түүний гол өрсөлдөгч Лассо хүлээн зевшеерлее.
БНАСАУ 2-р сарын 12-нд шинэ цөмийн туршилт хийснээс болж Өмнөд Солонгос улсын арми байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орсон хэвээрээ байна. Өмнөд Солонгос улсын БХЯ-ны төлөөлөгч өнөөдөр хийлгэсэн хэвлэлийн шуурхай бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. “Умард Солонгос улс дахин цөмийн туршилт хийх магадлал өндөр байгаа гэж өмнөд солонгосын цэргийнхэн үзэж байгаа гэж” тэр хэлсэн байна.
Өнөөдөр Армени улсад явагдаж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн явцад онц тохиолдол гараагуй гэж тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Тигран Мукучян мэдэгдлээ. Түүний хэлснээр Арменийн сонгуулийн 41 тойрогт 2 мянга орчим сонгуулийн хэсгийг нээжээ. Өнөөгийн ерөнхийлөгч Серж Саргсян, ерөнхий сайд асан Грант Багратян нар болон өөр таван нэр дэвшэгч төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөж байна.
Сири улс дахь цэргийн гэмт хэргийн материалыг НҮБ-ын Олон улсын шүүх таслах газрын прокурор асан Карла дель Понте Олон улсын эрүүгийн шүүхэд \ОУЭШ \ шилжүүлэхийг НҮБ-ын АЗ-д санал болголоо.
Өнөөдөр Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон гурван өдрийн айлчлалаар Энэтхэг улсад хүрэлцэн очсон тухай Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Айлчлалын зорилго 2015 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд оршино. Мөн он гэхэд Их Британи Энэтхэг улсын хоорондын хэлхээ холбоо ХХI зуунд түнш улсуудын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт Кэмерон найдаж байна.
Хятадын хөлөг онгоцууд Зуун Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлууд орчмын буст ахин цөмрөн орсонтой холбогдуулан өнөөдөр Японы засгийн газраас Хятад улсад ахин эсэргүүцэл мэдэгдсэн тухай Токиод Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Өнөөдөр хятадын эргүүлийн гурван хөлөг оннгоц Сенкаку орчимд байна. Тэдгээр японы харуулын албаны сануулгыг тоомсорлсонгуй.
Өнөөдөр Брюссельд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссентай уулзана. Үүний өмнө ОХУ-ын ГЯХ-аас мэдээлсэнчилэн тэд Орос улс, НАТО-гийн хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Талууд 2014 оноос хойшхи эвслийн шинэ уургийн асуудлаар явагдах санал шүүмжлэлийг оролцуулан Афганистан улсын байдлыг хэлэлцэнэ.
Хятад-оросын харилцаа БНХАУ-ын дипломат үйл ажиллагааны урьтлал хэвээр байгааг БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпиний Орос улсад өөр орнуудаас түрүүн айлчлах нь нотлон харуулж байна гэж өнөөдөр «Хуаньцю шибао» сонинд бичжээ. Хятадын хэвлэлд мэдээлснээр Си Зиньпин БРИКС булгийн 5-р дээд хэмжээний уулзалтад оролцохоор ЕАБНУ-д хүрэлцэн очхынхоо өмнө 3-р сарын 25-27 өдрүүдэд Москвад айлчлана.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярилцаж, ойрын үед биеэчлэн уулзах боломжийг хэлэлцсэн гэж ГХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. Тэд өчигдөр сирийн зохицуулалт болон БНАСАУ-ын тойрны байдлыг хэлэлцэв.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013