×
Улс төр 17 Хоёрдугаар сарын 2013
Сирийн асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр Египет улсын нийслэлд АОЛ-ийн тэргүүн Набиль аль-Арабитэй уулзаж хэлэлцээр хийнэ. Брахими, аль-Араби нар Сирийн хувьсгальч болон сөрөг хүчний үндэсний эвслийн гаргасан сирийн сөрөг хүчин болон төр засгийн хооронд хэлэлцээр хийх тухай саналыг хэлэлцэх болно.
Монгол улсын БХЯ-ны сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ тэргүүтэй цэргийн төлөөлөгчид өнөөдөр албан ёсны айлчлалаар Москва хотод хүрэлцэн ирнэ гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэл ба хэвлэлийн албаны удирдах газраас “Интерфакс-АВН” агентлагт уламжилсан байна. ОУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал Сергей Шойгутай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.
Мьянмад хүний эрхийн байдал бага зэрэг сайжирч байгаа ч гэсэн ноцтой зөрчил гарсаар байна. НҮБ энэ тухай мэдээлсэн байна. НҮБ-ын төлөөлөгчид Мьянмад айлчилсны дараа хийсэн илтгэлдээ Качин мужид ямарч үндэслэлгүйгээр хүмүүсийг баривчилж, эрүүдэн шүүх ажил үргэлжилсээр байна гэж мэдээлсэн байна. Тус улсын баруун нутагт байрладаг 120 гаруй мянган хүнтэй дүрвэгсэдийн лагерийн байдал үнэхээр хүнд хэцүү байгаа тухай мэдээ ирсээр байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013