×
Улс төр 16 Хоёрдугаар сарын 2013
БНАСАУ-ын зүүн-хойд хэсгийн Пхунгери полигон дээр сүүлийн өдрүүдэд газар доорх шинэ туршилтанд бэлтгэж байж болох нилээд идэвхитэй байдал ажиглагдаж байна. Энэ тухай өнөөдөр өмнөд-солонгосын “Чунань ильбо” уламжлаад, умардын полигонтой ойролцоо байдаг хоёр хонгилын орчимд төрөл бүрийн хүнд техникийн идэвхижилт өндөр байгааг тэмдэглэжээ. Хэвлэлд өгүүлснээр, ачааны машинууд нь хонгилуудад шороо, элс болон уулын баяжмалуудыг хүргэж байгаа аж.
Орос улс АНУ-ын АНД бүс нутагт ПДХ системыг дэлгэрүүлэх асуудалд түгшиж байна гэж ГХЯ мэдэгдэлдээ дурджээ. Орос улсын ГХЯ- ны дэд тэргүүн Сергей Рябков “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа, Москва байдлыг хамгийн анхааралтай маягаар ажиглаж, дүн шинжилгээ хийж байна гэлээ.
БНАСАУ-ад тус улсын удирдагч асан Ким Чен Ирын мэндэлсний 71 насны ойг ёслон тэмдэглэж байна. Түүнд зориулсан “Гялалзах одын өдөр” баярт тус улсын эрх баригчид Пхеньяны төвд БНАСАУ-ын удирдагч асанд зориулан шинэ хөшөө босгожээ.
Иордан голын баруун эрэг дээр оршдог израилийн “Офер” шоронд 300 орчим палестины иргэд эмх замбараагүй байдал үүсгэлээ. Орон нутгийн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, жагсагчид хоригдож байгаа палестин хүмүүстэй эв нэгдлээ илэрхийлэхийг хүсчээ. Палестины яаралтай тусламжийн уламжилж байгаагаар, жагсагчид израилийн цэргүүдтэй мөргөлдөсний улмаас хоёр хүн галт зэвсгийн шарх авчээ. Босогчдыг тараахын тулд цэргүүд нулимс асгаруулах хий болон резинэн буу хэрэглэжээ.
Сирийн хоёрдахь том хот болох Алеппогийн орчимд гурван өдөр үргэлжилж байгаа засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хоорондын тулалдаанд нийт 150 хүн амиа алдаад байна. ХМХ үүдийн уламжилж байгаагаар, баасан гаригт хотын нилээд хэдэн орон сууцны хорооллуудад тулалдаан болжээ. Хамгийн хүчтэй байлдаан онгоцны буудлын орчимд болсон байна.
Тунисын улс төрийн гол хүчнүүдийн дунд шинэ засгийн газрыг байгуулах тухай яриа хэлэлцээр даваа гаригт буюу 2-рс арын 18-нд үргэлжилнэ. Энэ тухай баасан гаригт тус улсын ерөнхий сайд Хамади Жебали мэдэгдэв. “Бид үндсэн бүх асуудлуудаар зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн. Тиймээс бид даваа гаригт яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тогтосон” гэж улстөрч хэлжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013