×
Улс төр 15 Хоёрдугаар сарын 2013
Өчигдөр ерөнхий сайд Синзо Абэ японы засгийн газрын тэргүүн асан Ёсиро Мориг хүлээн авч уулзаж, өөрий нь онц эрхт төлөөлөгчийн хувьд Орос улсад хүрэлцэн очих хүсэлт тавьжээ. Киодо мэдээллийн агентлагийн уламжласнаар Мори 2-р сарын сүүлээр Москвад айлчилна. Хуучин ерөнхий сайд мөн саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр Синзо Абэйн хувийн илгээлтийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд гардуулна.
БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи 2-р сарын 20-22- Москвад айлчлах тухай ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээллээ. Дипломат ажилтны хэлснээр тэрээр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай бүрэн хэмжээт хэлэлцэ хийнэ. Талууд хоёр талын харилцааны хөгжил, түншлэл, стратегийн харилцаа болон энэ онд дээд хэмжээнд хийх орос-хятадын уулзалт хэлэлцээний бэлтгэл зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.
Мали улсад ерөнхийлөгчийн сонгууль 2013 оны 7-р сарын 7-нд явагдах тухай Ройтер агентланг тус орны засгийн газрын мэдээллээс иш татан уламжлав. «Ерөнхийлөгчийн сонгууль 7-р сарын анхны ням гаригт болно» гэж Малийн засгийн газрын төлөөлөгч Мусса Синко Куибали мэдэгджээ.
Хятадын тэргүүлэх интернет сайтуудад Умард-Солонгосын цөмийн туршилтыг дэмжисэн “шинэ зүүнийхний” материалууд гарч ирэв. Энэ нь БНАСАУ-ад эрс эсэргүүцлээ илэрхийлсэн хятадын эрх баригчдын албан ёсны байр суурьтай зөрөлдөж байна. БНАСАУ-ад цөмийн гуравдахь туршилтыг явуулсан тухай бахархалтай тайлбарууд нь хятадын “Үл гүйцэлдэх хэрэг” болон “Улааны дуунуудыг сонирхогчдын нийгэмлэгийн “сайтууд дээр гарчээ.
Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж байгаа дөрвөн этгээдийн ээлжит хуралдаан 3-р сарын 18-19- Нью-Йоркод сайд нарын хэмжээнд болж мэдэх тухай өнөөдөр оросын «Коммерсант» сонин мэдээллээ. ОХУ, АНУ ба НУБ, ЕХ араб-израилийн зохицуулдалтад зуучлаж байна. Эдгээр дөрвөн зуучийн хэлэлцээний өдрийг товлосон явдал Москвагийн хувьд дипломат амжилт болсон гэж сонин тэмдэглэв.
Сири улсад дотоодын зэвсэгт мөргөлдөөн хурцдсаар байна. Улс төрийн зохицуулалтын хэтийн төлөв нээгдэх шинжгүй байна гэж өчигдөр Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар уулзаж энэ тухай мэдэгдлээ. «Байдал улам даамжирч, улс төрийн зохицуулалтын хэтийн төлөв нээгдэх шинжгүй байна» гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв.
Ираны мэргэжилтнүүд БНАСАУ-ын Пхунгерид цөмийн 3 дахь туршилт хийх үеэр тэнд байсан байж болзошгүй гэж японы ХМХ дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Иран улс цөмийн туршилтын үеэр байлцах асуудлаар бүр өнгөрсөн оны 11-р сард Умард Солонгостой хэлэлцээ хийж эхлэсэн билээ.
Өнөөдөр БНХАУ-ын эргүүлийн гурван хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн орсон тухай японы эргийн харуул мэдээлэв. Токио мөн бүсийг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013