×
Улс төр 14 Хоёрдугаар сарын 2013
Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчнийг 2014 онд гаргаснаас хойш Афганистан Орос болон бүс нутгийн бусад улсад террорын аюул учруулах голомт болж мэднэ гэж өнөөдөр ОХУ-ын ДХЯ-ны тэргүүн асан армийн генерал Анатолий Куликов «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Сүүлийн 10-15 жилд лалын гол хүчин Афганистан, Пакистан хоёр улсад төвлөрч их хохирол хүлээсэн гэж тэрээр үзэж байна.
МАГАТЭ-гийн шинжээчид Тегеранд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийсэн ээлжит хэлэлцээнд амжилт гаргаж чадсангүй гэж уулзалтын дүнгээр нийтлүүлсэн агентлагийн мэдэгдэлд өгүүлжээ. Ираны талаас Парчин дахь цэргийн барилга байгууламжад орох боломж шинжээчдэд олгохоос татгалхзсан гэж МАГАТЭ-гийн Ерөнхий захирлын орлогч Херман Накертс онцлов. Ираны талтай хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Гэвч ямар үндсэн дээр хэлэлцээ хийхийг бодох хэрэгтэй гэж Накертс хэлжээ.
Орос улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох нь тэсвэрлшгүй хэрэг гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. «Манай дотоодын хэрэгт хөндлөнгөөс шууд буюу шууд бус оролцох, Орос улс ба бидний холбоотон, түншүүдэд ямар нэг хэлбэрээр шахалт үзүүлэх нь тэсвэрлшгүй хэрэг» гэж төрийн тэргүүн Холбооны аюулгүй байдлын албаны коллеги дээр онцлов.
Сирийн босогчид урьдын адил, бараг л өдөр болгон шинэ объектыг эзлэн авсан тухайгаа мэдээлж байна. Гэтэл босогчдын дайны талбараас уламжилж байгаа мэдээнүүдийн нийтлэг өнгө аяс нь нэг л ялгуулсан шинжээ алдажээ. Босогчид тулалдааны талбарт ялалт байгуулах чадвартаа өөрсдөө ч итгэл алдарсан бололтой. Тэгээд ч тэдний эзлэн авсан объектууд маргааш нь л засгийн газрын цэргүүдийн хяналтанд орсон байдаг.
Москва стратегийн цөмийн зэвсгийг цаашид хорогдуулах тухай тодорхой санал АНУ-аас аваагүй. Авбал судлахад бэлэн байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Эдүгээ орос-америкийн СДЗ-ийн тухай гэрээг бүрэн хэрэгжүүлэх нь Орос улсын хувьд урьтлал юм гэж тэрээр нэмж хэлэв. Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгресст жил дутмын игээлтээ өргөн барив.
Иран улс өчигдөр МАГАТЭ-гийн төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээрээр зарим дэвшилд хүрчээ. Нөгөөтэйгүүр, талууд ираны маргаантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцэслэн тохиролцоонд хүрч чадсангүй гэж Рейтер агентлаг уламжилжээ. МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Али Асгар Солтание мэдэгдэлдээ, талууд шинэ уулзалт явуулна гэсэн боловч товыг хэлээгүй гэжээ. МАГАТЭ-гийн талаас албан ёсны тайлбар одоогоор хийгээгүй байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сирийн асуудалд санал зөрөлдөөнтэй байдлаа зогсоон, тус улсын байдлыг хэвийн болгоход чиглэгдсэн шийдвэртэй арга хэмжээ авахыг АЗ-өөс шаардлаа гэж өнөөдөр мэдээллийн агентлагууд уламжлав. Тэрээр Вашингтонд америкийн орнуудын байгууллага дээр хэлсэн үгэндээ,Сирийн улс төрийн хямралыг мухардлаас гаргах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.
Өмнөд-Солонгосын зэвсэгт хүчнийхэн пүрэв гаригт томоохон хэмжээний сургуулилтаа эхэллээ. Тус улсын Кей-би-эс телерадио компаниас уламжлахдаа, сургуулилтанд Агаарын цэргийн хүчнийхэн болон Тэнгисийн цэргийнхэн оролцож байгаа гэв. Сургуулилтууд нь мягмар гаригт БНАСАУ цөмийн гурав дахь туршилт явуулсаны дараа, дахин шинэ өдөөн хатгалга явагдаж болзошгүйг сэрэмжлэх үүднээс явагдаж байгаа аж. Өмнөд-солонгосын АЦХ өөрсдийн нэн шинэ сөнөөгч Ф-15 онгоцыг туршиж байна.
Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем 2-р сарын сүүлээр Москвад айлчилна. Оросын тал Сирийн Үндэсний сөрөг хүчний эвслийн удирдагч Моаз аль-Хатиб Москвад хүрэлцэн ирж, сирийн цуст ажиллагааг зогсоох аргыг эрэлхийлнэ гэдэгт найдаж байна. Энэ тухай лхагва гаригийн үдэш Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдэв.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013