×
Улс төр 13 Хоёрдугаар сарын 2013
Умард-Солонгосын ээлжит цөмийн туршилт нь сөргөлдөөнтэй байдлыг бий болгов. Нэг талаас дэлхий дахин нь НҮБ ын тогтоолыг зөрчсөн Пхеньяны үйл ажиллагаанд ямарч хариу өгөхгүй байх боломжгүй юм. Нөгөө талаас гэвэл, хоригуудыг чангатгах, бүс нутгийн цэргийн идэвхижилтийг нэмэгдүүлэх үүднээс америк-японы ПДХ системийг дэлгэрүүлэх нь бүс нутгийг арай аюулгүй болгоно гэж үгүй юм.
МАГАТЭ-гийн төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрөөр ээлжит хэлэлцээ хийхээр өнөөдөр Тегеранд хүрэлцэн ирсэн тухай Франс Пресс агентлаг ираны ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав. МАГАТЭ-гийн Ерөнхий захиралын орлогч Херман Накертсын хэлснээр Ираны төлөөлөгчидтэй зарим санал зөрөлдөөнийг арилгахыг агентлагийн шинжээчид оролдоно.
Япон улс өчигдөр цөмийн 3 дахь туршилт хийсэн БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор АНУ, БНХАУ, Өмнөд Солонгос гуравтай нягт хамтран ажиллах бодолтой байна гэж өнөөдөр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидээ Суга мэдэгдлээ. Түүний хэлснээр Токио НҮБ-ын АЗ-д зохих тогтоолыг аль болох түргэн батлаж, Пхеньяний эсрэг хоригийг улам чангатгахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах бодолтой байна.
Умард Солонгосоос аюул учирсан нөхцөлд АНУ холбоотнуудынхаа ПДХ системийг бэхжүүлэхэд туслана гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Тэрээр өчигдөр БНАСАУ-д хийсэн цөмийн туршилтыг Пхеньянийг улам ганцаардуулах уршигтай өдөөн хатгалга хэмээн нэрлэв. Обама жил дутмын улс үндэстэндээ хандсан илгээлтэндээ   БНАСАУ «олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлсэн цагт л» аюулгүй байдлаа хангаж, цэцэглэн хөгжинө гэж тэмдэглэв.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013