×
Улс төр 12 Хоёрдугаар сарын 2013
Иран улс 20 хувь хүртэл баяжуулсан ураныхаа нэг хэсгийг эрдэм шинжилгээний реакторын цөмийн түлш болгон хувиргаж байна. Цөмийн түлш үйлдвэрлэх ажил хийж байна. Бүх ажлын тайлангуудыг МАГАТЭ-д явуулсан гэж өнөөдөр Тегеранд Иран улсын ГХЯ-ны төлөөлөгч Рамин Мехманпараст мэдээллээ. Түүний хэлснээр Тегеран МАГАТЭ-гийн төлөөлөгчдийг зүүн - өмнөд Парчин дахь цэргийн барилга байгууламжад оруулах асуудлыг хэлэлцэж мэднэ.
Пхеньян өнөөдөр цөмийн туршилт хийснээс хойш «илүү өргөн цар хүрээтэй шинэ ажиллагаа» явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ зарлан мэдээлэв. Эдгээр ажиллагаа хоёр үе шаттай гэж тус яам тайлбарлав. Ингэснээрээ Пхеньян өнөөдрийнхөөс илүү хүчтэй цөмийн хоёр туршилт хийх гэж байгаагаа мэдүүлэсэн байж магадгүй гэж өрнөдийн ХМХ үзэж байна.
Орос улс БНАСАУ-д хандан пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзахыг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр Пхеньян цөмийн туршилт газар дор хийснийг тайлбарлан мэдэгдэв. «БНАСАУ хууль бус ажиллагаагаа зогсоож, НҮБ-ын АЗ ба МАГАТЭ-гийн шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлж, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд дахин нэгдэхийг бид шаардаж байна» гэж ГХЯ онцлов.
Вашингтон СДЗ-ийн тухай гэрээгээр батласан хувь хэмжээгээс илүү хэмжээгээр цөмийн санг хорогдуулахыг Москвад санаачлах бодолтой байна.Гэсэн ч Орос улс энэ үйл явцыг гадаад бодлогынхоо эн түрүүнд гарах урьтлал хэмээн үзэхгүй байна гэж шинжээчид өгүүлжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар БНАСАУ цөмийн 3 дахь туршилт хийснийг өнөөдөр шийдвэртэй буруушаав. Туршилт НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж, бүс нутгийн энх тайван, тогтонги байдалд аюул учруулж, дэлхийн хамтын нийгэмлэгийг шууд өдөөн хатгаж байна гэж БНСолонгос Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаран хийлгэсэн хуралдааны дүнгээр батласан албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ. Ерөнхийлөгч Ли Мён Бак хуралдааныг даргласан байна.
Умард Солонгос цөмийн туршилт хийснээ зарлан мэдээлэв. Дэлхийн хамтын нийгэмлэгээс хариуд арга хэмжээ авах гэж байна. Харин Сөүлд юм бүхэн тайван байна. Умард Солонгосын шинэ цөмийн туршилт аюул огт учруулахгүй гэж Өмнөд Солонгос үзэж байна.
БНАСАУ-ын газар дор явуулсан цөмийн туршилт нь АНУ-д төдийгүй дэлхийн энх тайван болон аюулгүй байдалд заналхийллэл болж байна гэж өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Эдгээр туршилтуудаараа БНАСАУ нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудад дурдсан олон улсын эрх үүргүүдээ зөрчсөн гэж ерөнхийлөгч цохон тэмдэглээд  АНУ цаашид ч өөрийн болон холбоотнуудаа батлан хамгаалахад шаардлагатай алхмуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэжээ&ldquo

Орос улс бусад улс оронтой үр бүтээлтэй адил тэгш хамтран ажиллахгүй бол хөгжиж чадахгүй гэж ерөнхийлөгч Владимир Путин оросын дипломат ажилтнуудад төрийн шагнал гардуулах ёслол дээр мэдэгдэв. Өчигдөр 2-р сарын 11-нд Орос улсад Дипломат ажилтны өдрийг тэмдэглэв. ОХУ-ын ГХЯ-аас үйл ажиллагаандаа удирдлага болгох үндсэн зарчмуудыг гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлал тодорхойлсныг Путин дурдав.

Ромын пап XIV Бенедикт 2-р сарын 28-нд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргав. Энэ тухай даваа гаригт Ариун шүтээний хэвлэлийн албаны тэргүүн Федерико Ломбарди уламжлав. Түүний ярьснаар, шашны тэргүүн албан ёсоор огцорч байгаа тухайгаа 2-р сарын 28-нд москвагийн цагаар 23:00 цагт зарлах юм. XIV Бенедикт мэдэгдэхдээ, өөрийн албан үүргийг гүйцэтгэхэд түүний хүч тэнхээ хүрэлцэхгүй байгаатай холбожээ.
Өнөөдөр Умард-Солонгосын явуулсан цөмийн туршилтууд нь олон улсын энх тайван болон аюулгүй байдалд бодит заналхийлэл болж байна гэж Франс Пресс агентлаг МАГАТЭ-гийн төлөөлөгчийн хэлсэн үгийг иш татан уламжилжээ. Умард-Солонгос KCNA агентлагийн уламжилж байгаагаар, “бичил оврын төхөөрөмжийн“ туршилт амжилттай болсон гэжээ. Өмнөд-Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, цөмийн туршилтуудын хүчин чадал 6-7 килотонн байжээ.
БНАСАУ Хятадын “хатуу анхааруулгыг” үл тоомсорлон өнөөдөр цөмийн туршилт явуулсан нь Пхеньяны хувьд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно. Энэ тухай Франс пресс агентлаг НҮБ- ын Нью-Йорк дахь төв байрнаас хятадын дипломат ажилтаны мэдэгдэлийг иш татан уламжилжээ.Түүний үзэж байгаагаар, одоо Хятад, Орос болон АНУ нь НҮБ-ын АЗ-д БНАСАУ-ын байр суурийг чангатгах тухай шуурхай тохиролцоонд хүрэх ажээ.
НҮБ-ын АЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөө өглөө газар дор явуулсан цөмийн туршилтыг эрс буруушаан, АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн гэж үзжээ. “Ерөнхий нарийн бичгийн дарга бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулах , дэлхий дахины цөмийн туршилтуудыг хорогдуулах асуудлаар тавих хүчин чармайлтуудын эсрэг чиглэгдсэн бүдүүлэг алхамд гүнээ түгшиж байна” гэж тус байгууллагын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ.
БНАСАУ газар дор цөмийн туршилтыг амжилттай явууллаа гэж умард-солонгосын KCNA агентлаг өнөөдөр уламжлав. Мэдээнд “жижиг оврын төхөөрөмжийн “туршилт амжилттай төлөвлөгөөний дагуу явагдсан гэжээ. Цөмийн туршилтууд нь үндэсний аюулгүй байдал болон БНАСАУ -ын тусгаар тогтнолыг хамгаалах арга хэмжээнүүдийн хэсэг аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бигчийн дарга Бан Ги Мүн даваа гаригт сирийн сөрөг хүчнийхний удирдагч Моаза аль-Хатибын тавьсан яриа хэлэлцээрүүдийн тухай саналд тус улсын засгийн газрыг эерэг хариу өгөхийг уриалав. Тэрээр Олон улсын харилцааны асуудлаархи зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ, аль-Хатибын тавьсан саналыг “зоригтой” хэмээн нэрлэв.
Умард-Солонгос мягмар гаригийн өглөө цөмийн шинэ туршилт явууллаа гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Өмнөд-Солонгосын болон японы сейсмологчид орон нутгийн цагаар 11:57 минутанд /Гринвичийн цагаар 02:57 / 4,9 -5,1 баллтай умард-солонгосын Пхунгэри цөмийн полигонд төвтэй газар хөдлөхийг тодорхойлжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013