×
Улс төр 11 Хоёрдугаар сарын 2013
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгресст өргөн барих жил дутмын илгээлтдээ стратегийн цөмийн зэвсгийг цаашид хорогдуулахыг уриалах бодолтой байна. Америкийн ХМХ уламжласнаар Обама стратегийн цөмийн цэнэгийн тоог барагцаалбал гуравны нэгээр хорогдуулахаар цэргийн командлалтой тохиролцсон байна. Тэгснээр улс орныхоо аюулгүй байдлыг хохироолгүй нэлээд их хэмжээний хөрөнгөө хэмнэж болно гэж тэрээр үзэж байна. Эдүгээ АНУ цөмийн 1,7 мянган цэнэгтэй.
Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак огцорсноос хойш өнөөдөр яг хоёр жил боллоо. 2011 оны 4-р сард шинэ эрх баригчид түүнийг баривчилж, хэргий нь шүүхэнд шилжүүлсэн билээ. Египет улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул 2012 оны 6-р сард Хосни Мубаракыг насаар нь шоронд хорих шүүхийн шийдвэр гаргав. Мубарак бараг 30 жил эрх барьсан юм.
Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын ажиллагаанд хяналт тавихын тулд Япон тус тус 11 сая долларын үнэтэй шинэ эргүүлийн хөлөг онгоцуудыг Филиппинд бэлэглэхээр шийдвэрлэсэн тухай өнөөдөр японы ХМХ уламжиллаа. Японы засгийн газар эдгээр хөлөг онгоц үйлдвэрлэх зарлагыг 2013 оны төсөвт оруулах төлөвлөгөөтэй байна. Хичнээн олон хөлөг онгоц бэлэглэх тухай мэдээлээгүй.
Солонгосын «цөмийн зэвсэг» гэвэл Умард Солонгосын л цөмийн асуудлын талаар өгүүлж байна гэж боддог. Олонхи тохиолдолд үнэхээр тийм байна. Гэсэн ч Өмнөд Солонгост « цөмийн асуудал» бас тулгарсан юм. Ёнхап мээдэллийн агентлагийн уламжласнаар 1974 онд гарын үсэг зурсан америк-өмнөд солонгосын цөмийн асуудлаархи хэлэлцээрийн хугацааг сунгах тухай америк-өмнөд солонгосын хэлэлцээ мухардмал байдалд оров.
Умард Солонгос улс орныхоо түүхэнд цөмийн туршилт 3 дахь удаагаа хийнэ гэсэн дүгнэлт дэлхийн хамтын нийгэмлэгээс маш яаран хийсэн байна гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМХ умард солонгосын сонины мэдээллээс иш татан уламжиллаа.
Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн тэргүүн шейх Ахмед Муаз аль-Хатыб ерөнхийлөгч Башар Асадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Fasebook олон нийттэй харилцах сүлжээний эвслийн хуудаст нийтлүүлсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Сөрөг хүчин хэлэлцээ улс орныхоо хойд нутагт хийхийг санал болгосон гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Пентагоны нууцласан илтгэл Европт ПДХ системийг байрлууах төлөвлөгөө нь өө сэвтэй байгааг тусган харуулсан тухай АП агентлаг мэдээллээ. БХЯ-ны шинжээчдийн дүгнэлтийг засгийн газар тайлагнах газраас конгрессын гишүүдэд зориулан бэлтгэсэн илтгэлд товчхон тодорхойлжээ. Тухайлбал Румын,Польш улсууд ПДХ системийн нэг хэсгийг байрлуулахад тохиромжтой биш байна гэж илтгэлд өгүүлжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013