×
Улс төр 8 Хоёрдугаар сарын 2013
Орос-арабын хамтын ажиллагааны форумын анхдугаар чуулган сайд нарын хэмжээнд 2-р сарын 20-нд Москвад хуралдах тухай өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, Ирак улсын ГХ-ийн сайд, Арабын орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын өнөөгийн дарга Хошияр Зебари мөн уулзалтад оролцохоор оросын нийслэлд хүрэлцэн ирэх юм.
АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта, АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Демпси нар урьд сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх саналыг дэмжиж байснаа хүлээв. 2012 онд ТТГ болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ийм санал тавьсныг «Интерфакс» агентлаг тэмдэглэв. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саналыг дэмжихээс татгалзсан байна.
НҮБ-ын АЗ-ийг шинэчлэх цаг аль хэдийнэ болсон. Гэвч энэ үйл явц хэдийд эхлэхийг хэн ч мэдэхгүй байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Ромд ГХ-ийн сайд нарын эл сэдвээр хийсэн уулзалтыг тайлбарлан хэлэв. АЗ-ийн шинэтгэл хэзээ нэгэн цагт эхлэсэн ч нэлээд сунжирна гэж шинжээчид үзэж байнва. Учир нь АЗ-ийн өнөөгийн байнгын гишүүдийн ашиг сонирхол харшалдах юм.
Өнөөдөр БНХАУ-ын БХЯ японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоцуудын эсрэг цэргийн радар хэрэглэсэн тухай японы мэдэгдлийг няцаав. БНХАУ-ын БХЯ Франс Пресс агентлагад явуулсан факсдаа Япон улс «хятадын аюул» гэгчийг ашиглан зальт ажиллагаа явуулж байна гэж зэмлэжээ.
Францын нисэх хүчин Мали улсын зүүн-хойд Кидаль хот орчимд лалын зэвсэгт бүлгүүдийн лагериудад цохилт өгөв. Түүнчлэн эдгээр этгээдийг Гао,Тимбукту, Кидаль хотуудаас шахан зайлуулжээ. Гэвч лалын хэт даврагсад Мали улсын арми ба францын цэрэгт эсэргүүцэл үзүүлсээр байна. Францын цэрэг 1-р сарын 10-аас Мали улсад лалын зэвсэгт бүлгүүдтэй тэмцэж байна.Францын цэргийг энэ оны 3-р сард гаргахаар төлөвлөжээ.
БНАСАУ цөмийн туршилт хийвэл Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж өнөөдөр өмнөд солонгосын JoongAng Ilbo сонин ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кын Хейн мэдэгдлээс иш татан бичжээ. «БНАСАУ буруу шийдвэр гаргавал хоёр Солонгос улсын итгэлцлийг сэргээх үйл явц саатана» гэж ерөнхийлөгч эрх баригч нам ба сөрөг хүчний удирдагчидтай хийсэн уулзалт дээр мэдэгдэв.
БНАСАУ-ын цөмийн туршилт Умард, Өмнөд Солонгосын хоорондын энх тайван харилцааг сэргээх бүх найдварыг үгүй болгоно гэж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдээд ийм эргэлт хоёр орны харилцааг хэвийн болгох гэсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хейн оролдлогыг бусниулахыг онцлов.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013