×
Улс төр 7 Хоёрдугаар сарын 2013
Израиль Лалын БНИранУлсад халдан довтолвол «ираны ард түмэн Израилийг үнсэн товрог болгоход бэлэн байна» гэж Каирт Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдлээ. «Израиль Иран улсад халдан довтлох бодолтой байна. Гэвч хариуд арга хэмжээ болон хор уршгаас эмээж байна» гэж ерөнхийлөгч онцлосон тухай египетийн ХМХ уламжилжээ.
Байдлаас харахад БНАСАУ-ын эрх баригчид гол холбоотон нь болох Бээжин, Москва хоёр Пхеньяний эсрэг хоригийг чангатгах шийдвэрийг дэмжсэнд гомдсон байна гэж «Российская газета» сонинд бичжээ. Умард Солонгос дургүйцлаа дипломат өвөрмөц замаар илэрхийлэв.
БНАСАУ хятадын засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч У Давэйг хүлээж авахаас татгалзсан тухай өнөөдөр хятадын «Феникс-ТВ» телевизийн суваг өмнөд солонгосын ХМХ мэдээнээс иш татан уламжилжээ. Хятадын дээгүүр албан тушаалтай дипломат ажилтан БНАСАУ-ын цөмийн 3 дахь туршилтын бэлтгэлийн асуудлыг Пхеньянд хэлэлцэх бодолтой байсан гэж мэдээлэлд тэмдэглэжээ.
Солонгосын хойгт дайн дэгдээхээс сэрэмжлэхийг Хятад улс оролдож байна.Цөмийн туршилтаас илүү хатуу алхам «ард түмнийхээ хүсэлтээр» хийнэ гэж саяхан Пхеньян айлган сүрдүүлсэн явдал Бээжинг их түгшүүлэв. Пхеньян Өмнөд Солонгос, АНУ хоёрыг хилэгнэн зэвүүцэж байна. Хятад улс талуудад хандан тэсвэр тэвчээртэй байх ерийн уриагаар үүнд өгөх хариугаа хязгаарлсангүй.
Америкийн сенат Тагнуулын төв газрын шинэ тэргүүнээр сонгогдохоор нэр дэвшээд байгаа Жон Бреннаныг хэлэлцэж эхлээд байна. Тагнуулчийн 25 жилийн туршлагатай тэр үүний өмнө генерал Петреусын эзлэж байсан суудлыг эзлэх юм. Шинжээчид цэргийн албан тушаалтныг цэргийн бус хүнээр сольж байгааг Вашингтоны “терроризмын эсрэг дайны” урьталууд солигдсонтой холбон үзэж байна.
БНАСАУ удахгүй цөмийн хоёр дэлбэрэлт туршин явуулна. Тэдгээрийг плутони, ураны үндсэн дээр бүтээсэн цөмийн түлшээр тоноглоно. БНАСАУ-ын цөмийн туршилт нь дэлхий дахинд умард-солонгосын цөмийн хөтөлбөрийн хөгжлийн цар хүрээ болон явцыг дүгнэх ховор боломж олгоно гэж өнөөдөр Франс пресс агентлаг /ФПА/ уламжилжээ. БНАСАУ хийсэн мэдэгдэлдээ, туршилт болох нь зайлшгүй өндөр түвшинд явагдана.
Японы ерөнхий сайд Синдзо Абэ ОХУ-тай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдэв. Пүрэв гаригт тэр үндэсний их хурал дээр үг хэлэхдээ, одоо оросын эзэмшилд байгаа Курилын цуваа арлууд болох Кунашир,Шикотан, Итуруп болон Хабомаи дөрвөн арлыг япончуудын “хойд нутаг”гэж нэрлэдэг.
Өмнөд-Солонгосын болон АНУ ын тэнгисийн цэргийн хүчнийхэн /ТЦХ/лхагва гаригт хамтарсан цэргийн сургуулилтаа өндөрлөв.Уг араг хэмжээ нь гурван өдрийн турш Япон тэнгисийн Кёнсан-Пукто мужийн Пхохан хотын усанд явагдсан. Энэ тухай Өмнөд-Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний командлалаас уламжлав.
 Хабаровск нь 2014 оны Сочийн Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагааны эхлэх хүртэл хугацааг харуулах хуанлитай Орос улсын хотуудын нэг боллоо. Өнөөдөр ийм төрлийн бэлэгдэлийн чанартай хүндэтгэлийн ажиллагаанууд Сочи, Москва болон оросын бусад 6 том хотуудад болно. Хуанлийг буцаах тооллого нь Өвлийн XXII Олимпийн наамдын эхлэх хүртэл үлдэж байгаа 364 өдөр 23 цаг 59 минут 59 секундээс эхлэнэ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013