×
Улс төр 6 Хоёрдугаар сарын 2013
Умард-Солонгосын суртал ухуулгын Uriminzokkiri төрийн интернет портал америкийн нэртэй буудагч Call of Duty: Modern Warfare 3 ашиглан АНУ-ыг улсыг сүйрч байгааг дүрслэн харуулжээ. БНАСАУ-ын албан ёсны суртал ухуулгын сайтаны дүрс бичлэгт америкийн хот пуужингийн цохилтонд өртөн, шатаж байгаагаар харуулжээ. Энэ тухай “Дейли телеграф” сонин уламжилжээ.
НҮБ-ын АЗ-ийг шинэчлэх тухай дийлэнх олонхи улсын дэмжлэг хүлээх аль ч хувилбарыг дэмжихэд Орос улс бэлэн байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Ромд АЗ-ийг шинэчлэх асуудлаар хийсэн сайд нарын уулзалтын дүнгээр мэдэгдлээ. «Орос улс эл асуудалд уян хатан прагматик үүднээс хандаж байна. АЗ-ийг шинэчлэх ямар ч хувилбарыг дэмжихэд бид бэлэн байна.
Японд бусад улсуудын нутаг дэвсгэрийн мэтгэлцээний асуудлуудыг судлах болон Японы байр суурийг сурталчлах тусгай бүтцийг байгуулна. ХМХ-үүдийн өгүүлж байгаагаар, засгийн газрын тамгын газрын дэргэдэх “Нутаг дэвсгэрүүдийн болон тусгаар тогтнолын асуудлаархи судалгааны төслийн хэлтэст” орон тооны 15 түшмэл орж ажиллана.
Сүүлийн өдрүүдэд Умард Солонгосын талаархи мэргэжилтнүүд тээнэгэлзэж байна.Бараг 10 өдрийн өмнө Пхеньян цөмийн 3 дахь туршилтаа бэлтгэж дууссан юм. Гэсэн ч одоогоор дэлбэрэлт хийгээгүй. Пхеньян БНАСАУ-ын төрийн чухал баяр-Ким Чен Ирийн төрсөн өдөр 2-р сарын 16-ны өмнөхөн туршилт хийхээр шийдвэрлэсэн бололтой. Мөн техникийн шалтгаанаар хойшлуулсан байж магадгүй.
Наанадаж 54 улсаас ТТГ-т нууцаар дэмжлэг үзүүлж байна гэж Нью-Йорк дахь «Нээлттэй нийгэм» хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ. Гадаад орнуудын засгийн газрууд гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэсэн хүмүүсийг саатуулан баривчлах ТТГ-ын ажиллагаанд оролцож байна. Хууль тогтоомж нь эрүүдэн шүүх арга барилыг зөвшөөрсөн зарим улсаас сэжиглэгдсэн этгээдүүдийг нутаг дэвсгэрт нь байгаа шоронд хорих боломж ТТГ-т олгож байна.
Мали улсад цэргийн ажиллагаа явуулж, хэдэн зуун террористыг устгасан гэж Францын БХ-ын сайд Жан-Ив Дриан мэдэгдлээ. Сайдын хэлснээр лалын зэвсэгт бүлгүүдийг Мали улсын хойд нутагт баазуудаас нь шахан зайлуулсан. Одоо тэд Мали улсын зүүн-хойд уулархаг нутагт нуугдаж байна. Байлдааны ажиллагаа төлөвлөгөөнд нийцвэл францын цэргийн албан хаагчид 3-р сард Мали улсаас гарах тухай Францын ГХ-ийн сайд мэдээлэв.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчээр сонгогдсон Пак Кэн Хе Умард Солонгос цөмийн дэлбэрэлт хийх гэж байгаатай холбогдуулан яаралтай зөвлөлгөөн хийлгэхийг улс төрийн бүх намд санал болгосон тухай 2013 оны 2-р сарын 25-нд тангараг өргөх ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдэгдлээ. Түүнчлэн Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийг санаачилжээ.
Лалын хамтын ажиллагааны байгууллагын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Египет улсын нийслэл Каир хотноо нээгдэнэ. Тус байгууллагын 57 гишүүн орноос 26  нь удирдагчид уулзалтад оролцох юм. Тухайлбал Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад дээд хэмжээний уулзалтад оролцохоор Каирт хүрэлцэн очив. Энэ нь Иран улсын ерөнхийлөгчийн 1979 оны Лалын хувьсгалаас хойш Египетэд хийж байгаа анхны айлчлал билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи нар утсаар ярилцаж, БНАСАУ НҮБ-ын хоригийг үл тоомсорлон өдөөн хатгах ажиллагаагаа үргэлжүүлэх нь ноцтой хор уршигтай болохыг батласан тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013