×
Улс төр 5 Хоёрдугаар сарын 2013
Сирий эрх баригчдын асуудал нь Ойрхи-Дорнодын бүхий л орон зайд геополитикийн хүчний хуваарилалттай холбоотой асуудлын зөвхөн нэг хэсэг нь юм. Гэтэл тэнд сөргөлдөөний гол зангилаа асуудлуудын нэг болох Саудын Аравын болон Ираны бүс нутагт ноёрхох тэмцэл гарч ирж байна.
Ойрын үед Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийх бололтой. Үүний хариуд НҮБ-аас олон улсын хоригийн дэглэмийг цаашид чангатгаж мэднэ. Умард Солонгосын талаар санхүүгийн хориг арга хэмжээ авч болзошгүй. Ийм арга хэмжээний хүрээнд умард солонгосын данс буюу хувь хүн, хуулийн этгээдүүдийн хадгалсан хөрөнгө мөнгөтэй гадаадын ямар ч банк америкийн банкуудтай харилцан ажиллагаа явуулах эрхгүй болно.
Энэтхэг улс тусад нь онилон чиглүүлэх цөмийн цэнэг бүхий «Агни-6» тив хоорондын баллистик пуужингаа зохион бүтээж эхлэсэн тухай өнөөдөр «Хинду» сонинд бичжээ. «Агни-6» баллистик пуужин 4-6 цөмийн цэнэг тээж, 6 мянган км зайтай орших байг сөнөөж мэднэ гэж Энэтхэгийн батлан хамгаалах судлал, боловсруулалтын байгууллагын төлөөлөгч мэдэгдлээ.
АНУ-ын БХЯ -ны сайд болон Тагнуулын төв газрын тэргүүн асан Леон Панетта Усама бен Ладены орогнож байгаа газрын тухай мэдээллийг олж авахын тулд эрүү шүүлтийн арга хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Дэлхийн номер нэг террористыг АНУ- ын тусгай албаныхан пакистаны Абботтобадед 2011 оны 5-р сарын 2-ны өдөр утсгасан юм.
Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак үзэхдээ, БНАСАУ ойрын үед нэгэн зэрэг хоёр цөмийн туршилт явуулж мэдэхээр байна гэжээ. Энэ тухай “Чосон ильбо” сонины өнөөдрийн дугаарт гарсан ярилцлагад мэдэгджээ. Ингэхдээ Ли Мён Бак эл санааг батлах ямар нэгэн таамаг хэлээгүй аж. Гэсэн ч Пхеньян нь баллистик пуужингуудад зориулсан бэсрэг хушууны цөмийн туршилт явуулж болзошгүй тухай санааг тэр хэлжээ.
НҮБ-ын АЗ Пхеньяныг ээлжит цөмийн туршилтаа явуулбал хариуд нь хатуу арга хэмжээ авах болно. Энэ тухай даваа гаригт Нью-Йоркд болсон хэвлэлийн бага хурал дээр НҮБ-ын дэргэдэх Өмнөд-Солонгосын төлөөлөгч Ким Сук мэдэгдэв. “Хэрвээ БНАСАУ өдөөн хатгах ажиллагаа явуулвал, үүний хариуд хатуу болон хүчтэй арга хэмжээ авна гэдэгт би найдаж байна” гэж хэлжээ.
Сирийн Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчнүүдийн эвслийн удирдагч Моаз аль-Хатиб хийсэн мэдэгдэлдээ, Башар Асадтай бус, дэд ерөнхийлөгчдийн нэгэнтэй мөргөлдөөнийг зохицуулах талаар яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэлээ. Тэрээр “Аль-Арабия”телевизийн сувагт тайлбар хийхдээ түүний гол нөхцөл нь одоогийн улс орны удирдагчдыг сайн дураараа огцроход бэлэн байх явдал гэжээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013