×
Улс төр 4 Хоёрдугаар сарын 2013
Израилийн арми урд шене Иордан голын баруун эрэгт ажиллагаа явуулж, палестины ХАМАС радикал булгийн 25 гишүүнийг баривчлав. Палестины автономын хууль тогтоох хурлын гурван депутат баривчлагсадын дотор байна гэж ливаны ХМХ тус булгийн эх сурвалжийн мэдээллээс иш татан тэмдэглэв. Тэднийг Ромаллад хорионд авсан байна. ХАМАС Палестины автономын хууль тогтоох 174 суудалтай хурлын 74 мандаттай юм.
Өнгөрсөн оны 12-р сард Сири улсад хэт даварсан үзэлтнүүдийн барьцаалсан оросын хоёр иргэнийг сулласан тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Өнгөрсөн оны 12-р сарын 12-нд Сири улсын баруун бус нутагт Хомсоос Тартус орох замдаа барьцаалагдсан оросын хоёр иргэн Виктор Горелов, Абдессатар Хассун нарыг өчигдөр хэт даврагсадаар сольж суллаж, ОХУ-аас Дамаскад суугаа ЭСЯ-нд хүргэжээ.
Өнөөдөр БНХАУ-ын Улсын далай судлалын газрын хоёр хөлөг онгоц Зүүн Хятадын Сенкаку арлууд орчмын бүст цөмрөн орсныг тус газар батлав. Эдүгээ энэ бүс Япон улсын хяналтад байна. Эдгээр арал угаасаа хятадынх гэж Хятад улс үзэж, японы эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хятад улс кинетик амдан сөнөөгчийн тусламжтайгаар баллистик пуужин даялалын дүнд хэсэгт нь амдаж мэдэх дэлхийн 2 дахь улс болсон тухай 1-р сарын сүүулээр Синьхуа хороо мэдээлэв. Стратеги, технологтйг агадлан шинжлэх төвийн шинжээч Василий кашитн Хятад улсын зохион бутээж байгаа ПДХ системийн чиглэлийг дүгнэж байна. Стратегийн ПДХ систем бол онцгой төрлийн звэсэг мен.
Японы засгийн газраас улс орныхоо өөрийгөө хамгаалах хүчний Сенкаку(Дяоюйдао) арлуудыг хамгаалах тусгай отрядыг байгуулах шийдвэр гаргав. Суулийн үед эдгээр арлын тойрны маргаан Токио,Бээжингийн хоорондын харилцааг хурцатгав. Япон улс хэдэн арлыг эздээс нь худалдан авч, улсын мэдэлд авснаараа санал зөрөлдөөнийг хурцатгасан гэж Хятад улс үзэж байна.
Францын цэрэг улс орны нь ураны уурхайнуудыг хамгаалж байна гэсэн мэдээллийг Нигерийн ерөнхийлөгч Махамаду Иссуфу батлав. ХМХ уламжласнаар Алжирт хүмүүсийг барьцаанд авснаас хойш эдгээр уурхайг хатуу хамгаалах шийдвэр гаргажээ. Францын Areva компанийн ашиг сонирхол ураны уйлдвэрлэлээр дэлхийд 5-р байр эзлэж байгаа Нигерид төвлөрсөн юм.
Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Сири улс дахь палестины дүрвэгчдийн байдлыг хэлэлцэх төлөөлөгчдийг Дамаск руу явуулах төлөвлөгөөтэй байна. Тэрээр ИТАР-ТАСС-т ярилцлага өгч, сирийн өнөөгийн засаг-Башар Асадын засгийн газартай харилцахыг тэмдэглэв. Палестин бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ул оролцох, ард түмнүүдийн хүсэл эрмэлзэлийг хундэтгэх бодлогыг нарийн чанд даган мөрдөж байна гэж Аббас тэмдэглэжээ. 600 мянган палестин хун Сири улсад суудаг.
Өнөөдөр Москвад Орос,Японы ГХ-ийн тэргүүн дэд сайд нар орос-японы стратегийн яриа хэлцээг үгэлжлүүлнэ. ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов оросын, мөн адил албан тушаалтай Тикао Каваи японы талыг төлөөлөх юм. Тэд Япон улсын шинэ ерөнхий сайд Синзо Абэйн Москвад хийх айлчлалыг бэлтгэх асуудлыг өөр сэдвийн дотор авч узэж болзошгуй.
АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри амралтын өдрүүдэд ажилдаа орж, утсаар удаа дараа хэлэлцээ хийсэн гэж АНУ-ын Терийн департамент мэдээлэв. Керри Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутэй утсаар ярьж, Израилийн аюулгуй байдлыг дэмжих АНУ-ын үүргийг хөндөн дурдав. Үүний хамт тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хамт Израиль Палестины хооронд урт хугацааны амгалан тайван байдал тогтоохын төлөө байгаагаа тэмдэглэжээ.
Өнөөдөр БНХАУ-ын засгийн газрын хоёр хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгист Япон улсын хяналтад байгаа Сенкаку, хятадаар Дяоюйдао арлуудын ойр хавийн усанд цөмрөн оров. Өнөөдөр орон нутгийн цагаар 9 цаг 30 минутэд хятадын тагнуулын хоёр хөлөг онгоц эдгээр арал хавийн буст цөмрөн орсон тухай японы эргийн харуул мэдээллээ.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013