×
Улс төр 3 Хоёрдугаар сарын 2013
Түркийн нийслэл Анкара дахь АНУ- ын ЭСЯ- ны үүдэнд өөрийгөө дэлбэлсэн этгээд Эджевит Шанла гэгч болохыг ДНК –ийн шинжилгээгээр тогтоожээ. Тэрээр террорист “Хувьсгалт ардын чөлөөлөх намын фронт”байгууллагын гишүүн байжээ. Түүнийг гэр бүлийнхэн нь таньжээ. Алан хядагч баасан гаригт АНУ ын ЭСЯ ны визийн хэлтсийн хаалган дээр өөрийгөө дэлбэлсэн.
Афганистан, Пакистаны ерөнхийлөгч нар Хамид Карзай болон Асиф Али Зардари болоод Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон нар азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Лондонд уулзалт хийнэ. Яриа хэлэлцээр кэмероны хотын гаднах”Чекерс” өргөөнд болно гэж британий ХМХүүд уламжилжээ. Гол сэдвүүдийн дунд афган-пакистаны харилцааг бэхжүүлэх болон Афганистаны эвлэрэлийн процессыг дэмжих сэдвүүд байх юм.
Тегеран болон ираны цөмийн хөтөлбөрөөр олон улсын зууч“зургаагийн “ яриа хэлэлцээрийн шинэ шатны уулзалт Казахстанд 2-р сарын 25 нд болно. Энэ тухай Ираны ГХЯ ны тэргүүн Али Акбар Салехи өнөөдөр Мюнхенд үргэлжилж байгаа аюулгүй байдлын асуудлаархи бага хурал дээр мэдэгдэв.
Египтийн сөрөг хүчний тэргүүлэгч Үндэсний авралын фронт тус улсын ерөнхийлөгч мухаммед Мурситэй яриа хэлцэл хийхийг татгалзаж байгаа тухайгаа эцэслэн мэдэгдэв. Эвсэлийн шуурхай хуралдааны дүнгээр нийтлэгдсэн мэдэгдэлд, сөрөг хүчнийхэн улс оронд үргэлжилсээр байгаа цус асгаруулалтыг төрийн тэргүүний бүрэн хариуцлагатай холбон үзэж байгаагаа мэдэгджээ.
Энэ долоо хоногт АНД бүс нутгийн гуч гаруй орны парламентын гишүүд Владивосток хотод хуран цугларав. Орос улсын даргалсан АНД бүс нутгийн орнуудын парламентчдын чуулга уулзалт нь АТЭС -ийн үргэлжлэл юм.
Өнгөрсөн долоо хоногт Дюссельдорфын онгоцны буудал дээр халаасандаа 70 сая долларын чектэй саатуулагдсан Ираны иргэн Исламын БНУ ын Сангийн сайд асан Тахмашбом Мазахери байжээ. Энэ тухай өнөөдөр германы ХМХүүд бичжээ. Финанцнахрихтен порталын уламжилж байгаагаар, өмнө нь тэр Ираны Сангийн сайд болон Төв Банкны тэргүүний албан тушаалуудыг хашиж байжээ.
Сирийн мөргөлдөөнд Израиль татагдан орлоо. Израилийн онгоцнууд Дамаскийн орчмын эрдэм-шинжилгээний төвд цохилт өгчээ. Сири, Иран болон ливаны “Хезболлах” хөдөлгөөн Израилиас өшөө авна гэж хонзогноцгоов. “Оросын дуу хоолой” радиогийн шинжээчид үүнийг үзэхдээ, Израилийн үйл ажиллагаа нь Ойрхи-Дорнодод шинэ мөргөлдөөн гарах эрсдлийг нилээд нэмэгдүүллээ гэж байна.
Биньямин Нетаньяху Израилийн шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах ажилдаа ороод байна. Бямба гаригт тэр холбогдох мандатыг ерөнхийлөгч Шимон Пересээс авсан. Нетаньяхугийн тэргүүлж байгаа “Ликуд-Бейтену” барууны жигүүр нь тус улсад нэгдүгээр сард явагдсан парламентын сонгуульд ялсан боловч Кнессетэд дөнгөж 31 суудал авсан юм. Тиймээс ерөнхий сайд бусад намуудад сайдын суудал өгч, эвсэл байгуулах хэрэгтэй байгаа.
Ням гаригийн шөнө Каир дахь ерөнхийлөгчийн ордон руу дайралт хийхийг оролдсон олон жагсагчдын эсрэг полицынхан нулимс асгаруулах хий хэрэглэв. Тэд ордны хананд нягт тулж ирээд, тийш нь чулуу болон дэлбэрэх бодистой шилнүүд нүүлгэж байв. Цуглсарсан хүмүүс төрийн тэргүүний эсрэг уриа лоозун хашгирч, исламын “Мусульманы ахан дүүс”хөдөлгөөнийг тараахыг болон ДХЯ- ны сайдыг огцрохыг шаардаж байв.
  НҮБ- ын АЗ- ийн гаргасан хоригуудыг хэрэгжүүлэхэд Өмнөд-Солонгос оролцох болсоны хариуд БНАСАУ “эх орноо нэгтгэхийн төлөө дайн ” зарлана. Ийм анхааруулгыг Солонгосын энхийн нэгдлийн төлөө хорооноос хийжээ. БНАСАУ “ дайсагнагч талуудын цэргийн болон эдийн засгийн хоригуудыг бүрэн дүүрэн сөрөн зогсоход” бэлэн байна гэж уг байгууллагын мэдэгдэлд дурджээ.
  Сирийн Үндэсний сөрөг болон хувьсгалын хүчнүүдийн эвслийн удирдагч Ахмед Муаз аль-Хатыб Орос улсын байр суурийг аль болох сайн ойлгох гэсэн сонирхолтой байна. Энэ тухай ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Үндэсний сөрөг хүчний болох хувсгалын хүчнүүдийн удирдагч Муаз аль-Хатыбтай хийсэн уулзалтаа дүгнэн сэтгүүлчдэд уламжлав. Сайд бямба гаригт Мюнхенд болсон аюулгүй байдлын бага хуралд оролцоод ирсэн юм.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013