×
Улс төр 2 Хоёрдугаар сарын 2013
Сансарын уудмыг энх тайвны зорилгоор судлах Пхеньяний зорилгыг Вашингтон зогсоохыг оролдож байна. БНАСАУ-ын ГХЯ-ны өнөөдөр нийтлүүлсэн мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн 12-р сард “Кванмёнсон-3” Дэлхийн хиймэл дагуулыг хөөргөсөнтэй холбогдуулан БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг өргөжүүлсэн тогтоолыг НҮБ-ын АЗ “Вашингтоны дарамт шахалт дор оромдсон” гэж тус мэдэгдэлд бичсэн байна.
Лалын хувьсгалын 34 жилийн ойн өмнөхөн Иран улс өөрийн “Qaher-313” шинэ сөнөөгч онгоцоо танилцуулсан ба төр засгийнхны үзэж байгаагаар энэ онгоц радарт баригдахгүй байх чадвартай юм байна. Шинэ сөнөөгч онгоцыг бүтээх болон үйлдвэрлэхэд зөвхөн ираны мэргэжилтнүүд оролцсон гэж тус улсын БХЯ-ны сайд Ахмад Вахида хэлсэн байна.
Олон улсын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай шийдвэр гаргах асуудлаар ОХУ, АНУ хамтран ажиллах болно. Мюнхенийн 49-р бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдлээ. “АНУ-тай хийх хэлэлцээрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь өргөн, эерэг агуулгатай юм. Том гүрэн улсуудын хооронд байдаг санал зөрөлдөөн, сөргөлдөөн мэдээж хэрэг байгаа гэж” сайд хэлсэн байна.
Өөрийнхөө ашиг сонирхолыг хөндлөнгөөс тулгахгүй байж аливаа улс орны ардчилсан өөрчлөлтийг дэмжих талаар дэлхийн хамтын нийгэмлэг тохиролцох ёстой гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна.
АНУ-ын Сенатын олон улсын байнгын хорооны тэргүүн асан Жон Керри баасан гаригт АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалдаа албан ёсоор орлоо. Америкийн төрийн департамент энэ тухай мэдээлсэн байна.
Орос улсад сонгуулийн хуулийг өөрчлөхийн төлөө тэмцэл явагдаж байна. Өнөөдрийн парламентын бус намуудын тавьж байгаа хамгийн гол асуудал нь Төрийн думын босгыг доод хэмжэнд нь хүртэл бууруулах юм уу, аль эсвэл  цуцлах. Тэдний санал -жижиг намуудын парламентад орох боломжийг нилээд нэмэгдүүлэх үүднээс улс төрийн блокуудыг байгуулахыг зөвшөөрөх.
Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимыг бэхжүүлэх нь өчигдөр Мюнхен хотод нээгдсэн Аюулгүй байдлын олон улсын бага хурлын үндсэн сэдэв байлаа. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар бага хуралд оролцогчид ираны цөмийн хөтөлбөр, газар доор цөмийн туршилт хийхэр бэлтгэж байгаа БНАСАУ-ын байдал, Сири, Мали улсуудын байдал зэргийг хэлэлцэж байна.
Сирийн хямралыг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжгүйгээр зохицуулаж болохгүй. НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими Мюнхенийн аюулгүй байдлын бага хурал дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. “Сиричүүд өөрсдөө юу ч хийж чадахгүй. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг тэр дундаа НҮБ-ын АЗ л хийх ёстой гэж” Брахими хэлсэн байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013