×
Улс төр 1 Хоёрдугаар сарын 2013
Өмнөд-Солонгос болон АНУ Шар тэнгист хамтарсан цэргийн сургуулилтаа эхэллээ.Чинхегийн тэнгисийн цэргийн бааз дахь эл арга хэмжээнд оролцохоор баасан гаригт америкийн цөмийн “Сан-Франциско” хөлөг онгоц болон пуужингийн хөлөг онгоцнууд ирлээ. Сургуулилтууд нь Умард-Солонгосын пууижнгийн гурав дахь туршилтын бэлтгэл ажил өндөрлөхийн өмнө болж байна.
Япон болон Хятадын дээд удирдлагын Сенкаку /Дяоюйдао/ арлуудын маргааны улмаас хоёр талын харилцаанд учирсан шархаа эмчлэх гэсэн төлөв давахад хүнд бэрхшээлтэй саад тотгортой учирч магадгүй. Энд Хятадад олон жил бугласан японы эсрэг үзэлтэй холбоотой. Тэгээд ч япончуудын хятадуудад хандадаг харилцаа тийм ч сайнгүй шүү дээ. Японы соёл иргэншил нь хятадаас ихийг зээлдэсэн.
Израилийн онгоцнууд Ливаны өмнө зүгийн хэсгийн нутаг дэвсгэр дээр тус улсын агаарын орон зайг зөрчин нислэг хийсэн тухай “Ассошейтэд пресс” агентлаг баасан гаригт ливаны эх сурвалжийг иш татан уламжилжээ. Түүний ярьснаар, онгоцнууд Ливаны өмнө хэсгээс Сирийн хилтэй залгаа Бекаа голын хөдийг чиглэн нисч байжээ. Израилийн эрх баригчид одоогоор уг мэдээнд тайлбар өгөөгүй байна.
ОХУ-аас Хятад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Сергей Разов “Российская газета” сонинд өгсөн албан ёсны ярилцлагадаа АНД-н бүс тугийн зэвсэгийн хөөцөлдөөний даамжирах хандлагыг түгшүүртэй хэмээн нэрлэв. 2012 онд Япон нь Батлан хамгаалах хүчээ шинэчлэх тухай зарласан, Өмнөд-Солонгост байгаа пуужингуудынхаа холын болон байлдааны чадварыг нэмэгдүүлэхээр Сөүл шийдвэрлэсэн.
Америкийн ХМХ-үүд рүү хийсэн хакеруудын дайралтуудад хамааралтайгаа Хятад улс няцаав. 2-р сарын 1- нд ажил хэрэгч “Wall Street Journal” мэдэгдэлдээ, сонины сайт руу дайралт хийсэн хакерууд нь тус сонины Хятадын үйл явдлуудын тухай материалуудад нэвтрэхийг оролджээ.
Нийгмийн хүрээг шинэчлэх, технологийн ахиц дэвшил гаргах, үйлдвэр худалдааны уур амьсгалыг өөрчлөх, удирдлагын системийг боловсронгуй болгох нь оросын засгийн газраас 2018 он хүртэл хийх ажлын зөвхөн зарим чиглэл юм. Ерөнхий сайд Дмитрий Медведев Сайд нарын танхимын үйл ажиллагааны хөтөлбөрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины даргалсан өргөтгөсөн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулав.
АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй үр бүтээлтэй ажиллана гэдэгт Москва найдаж байгааг ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич оросын нийслэлд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Дипломат ажилтны хэлснээр Москва хоёр талын ба олон улсын бүх асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард сууж  хүнд түвэгтэй асуудлуудын шийдвэрийг урагш ахиулахад бэлэн байна.
Улсын Их хурал ОХУ, Швед, Чех, Болгар, Их Британи улсуудад суух шинэ элчин сайд нарыг батлав. Монгол улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ш. Алтангэрэлийг дийлэнхи олонхи депутат дэмжсэн байна. «Биднийг Орос улстай олон жилийн найрамдал, янз бүрийн салбарт хамт хийж байгаа ажил холбож байна.
Сири улсын ГХЯ израилийн Цэргийн нисэх хүчин нутаг дэвсгэрий нь буудсныг буруушаахыг НҮБ-аас шаардав. Израилийн нисэх хүчин Дамаск орчмын цэргийн эрдэм шинжилгээний төвийг буудсан гэж 1-р сарын 30-нд сирийн армийн командлал мэдэгдэв. «Израиль улс болон НҮБ-ын АЗ-д түүнийг өмгөөлөж байгаа этгээдүүд мөн дайралтын хор уршгийг хариуцана.
БНАСАУ цөмийн туршилт хийх газрыг нууж далдласан гэж өнөөдөр өмнөд солонгосын ба японы ХМХ тагнуулын мэдээ баримтыг үндэслэн уламжлан мэдээлэв. Хиймэл дагуулын мониторингоос сэрэмжлэхийн тулд газар дор цөмийн туршилт хийх тусгай хонгилыг чулуугаар дарж, бетоноор хучсан байна. Энэ нь тус улс цөмийн туршилт хэзээ ч хийхэд бэлэн байгааг гэрчлэн харуулсан гэж шинжээчид үзэж байна.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013