×
Улс төр Хоёрдугаар сар 2013
Хятадын эргүүлийн хөлөг онгоцнууд ээлжит удаагаа Зүүн-Хятадын тэнгисийн Сенкаку /Дяоюйдао/ арлуудын усанд ойртсон тухай японы эргийн харуулын алба мэдээлжээ. Эргүүлийн гурван хөлөг онгоц арлуудын нэг болох Уоцурийн усанд орж ирсэн гэж японы талын мэдэгдэлд дурдьжээ. БНХАУ –ын эргүүлийн хөлөг онгоцнууд Японы Сенкаку олтригийн усанд байнга ирж байгаа явдлыг Токио эсэргүүцэж байна.
Пентагон холбооны төсвийн зарлагыг хорогдуулах гэж байгаатай холбогдуулан санхуугийн энэ жилд цэргийн зарлагаа 3-р сарын 1-нээс хойш 46 тэрбум доллароор арга буюу хорогдуулна гэж АНУ-ын БХЯ-ны төлөөлөгч Жорж Литтл мэдээллээ. Түүний хэлснээр энэ арга хэмжээ арга буюу авах юм.
Ливи улс Орос улстай харилцааны шинэ хуудсыг нээхээр төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гаригт Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ливийн “Үндэсний сөрөг хүчний эвслийн” намын тэргүүн Махмуд Жибриль мэдэгдэл хийв. Тэрээр үүний өмнө Орос улсын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавровтой уулзаж, орос-ливийн цаашдын харилцааны тухай ярилцсан.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд нар Москвад болсон яриа хэлэлцээрийн явцад хоёр орны эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон бусад салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэн ярилцлаа гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уламжлав.
Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю Хятадаас сэрэмжлэх утгатай гэнэтийн мэдэгдэл хийлээ. Дэлхий дахинд “авторитар загварын” дэглэмийг сахигчаараа алдартай Ли Куан Ю сүүлийн ярилцлагууддаа бүс нутгийн орнуудыг Хятад улсын томрох гэсэн эрмэлзлэлээс сэрэмжлэхийг уриалжээ.
Японы ерөнхий сайд Синзо Абэ АНУ-тай эвсэн нэгдэж, БНАСАУ, БНХАУ хоёрт шахалт үзүүлж, Өмнөд Солонгостой харилцааг хөгжүүлэхэд хучин чармайлт гаргах бодолтой байна. Өнөөдөр тэрээр японы парламентын доод танхимд үг хэлж, энэ тухай мэдэгдэв. Америк-японы эвсэл бүх салбарыг хамрасан хийгээд тогтоон барих хүчин чадлаа бэхжуулэх ёстой гэж Абэ онцлов. БНАСАУ шинэ цөмийн туршилт хийхийг японы тал хүлцэхгүй гэж ерөнхий сайд мэдэгджээ.
Японы ерөнхий сайд Синзо Абэ ОХУ-тай харилцах харилцаанд шижим түлхэц үзүүлэх бодолтой байна. Орос улстай хамтын ажиллагааг бух салбарт хөгжүүлэхийн төлөө байна гэж тэрээр парламентын доод танхимын бүгд хуралдаан дээр мэдэгджээ. Ийн үндсэн дээр Өмнөд Курилын асуудлыг шийдвэрлэж, хоёр талын найрамдах гэрээнд гарын үсэг зурж болно гэж Абэ үзэж байна.
Сирид зэвсэгт серег хучин ялах нь Ливанд иргэний дайн дэгдээх, Иорданийг бутаргах, Иракад өөр хоорондын тэмцлийг гааруулах уршигтай болж мэднэ гэж Ирак улсын ерөнхий сайд Нури аль-Малик Багдадад «Аль-Маядин» телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Сири улсын байдлын талаар бодит байр сүүрь баримтлалыг тэрээр гадаадын этгээдүүдэд уриалжээ.
Өнөөдөр Японы ерөнхий сайд Синзо Абэ Харухико Куродуг Японы Төв банкны тэргүүний албан тушаалд томилох саналыг парламентад хэлэлцүүлэхээр оруулсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Харухико Курода Азийн хөгжлийн банкыг тэргүүлж байгаа хийгээд Японд инфляцтай тэмцэх санхуугийн томоохон арга хэмжээнүүдийг дэмжиж байна. Түүнчлэн парламент Хироси Накасо, Кикуо Ивата нарыг Төв банкны дэд дарга нараар томилох саналыг авч үзэх юм.
Франц улс Сирид зэвсэг нийлуулэхийг хориглосон ЕХ-ны шийдвэрийг зөрчихгүй гэж Францын еренхийлегч Франсуа Олланд «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. « Гэвч ямар нэг талд зэвсэг шаардагдаж байвал бусад улсаас нийлүүлж болзошгуй» гэж тэрээр тэмдэглэжээ. Сирийн зэвсэгт серег хүчний нэг хэсэг нь Францаас биш өөр улсаас одоо зэвсэг авч байгааг Олланд тэмдэглэв.
Сенат Жек Льюг АНУ-ын сангийн шинэ сайдаар томилох саналыг сайшаан батлав. Саяхан болтол тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн байсан. Барак Обама түүнийг сангийн яамны тэргүүний албан тушаалд дэвшүүлжээ. Лью Цагаан ордон конгрессын гишүүн бугд найрамдахын төлөөлөгчидтэй хүнд түвэгтэй хэлэлцээ хийж байгаа үед шинэ албан тушаал хашиж эхлэх юм. Төсвийн зарлагыг хорогдуулах асуудлаар ширүүн маргаж байна.
Өнөөдөр Ромд «Сирийн анд» гэгчдийн бага хуралд оролцох дэлхийн хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдөөс «цэргийн буурьтай дэмжлэг үзүүлнэ» гэдэгт Сирийн сөрөг хүчний ундэсний эвсэл найдаж байна гэж Эвслийн дэд дарга Рияд Сейф Ройтер агентлагад мэдээллээ. Вашингтон сирийн засгийн газрын хүчинтэй зэвсэгт тэмцэл хийж байгаа Сирийн челеет арми гэгчэд цэргийн тоноглол т нийлүүлэхэд ойртсон гэж өчигдер Ройтер мэдээлэв.
АНУ засгийн газрын цэрэгтэй байлдан дайтаж байгаа сирийн сөрөг зэвсэгт хүчинд хүнс, эмийн бэлдмэл нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна гэж Ройтер агентлаг өнөөдөр «Сирийн анд» гэгчдийн олон улсын бага хурал нээгдэх Ром дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Гэсэн ч АНУ босогчдод зэвсэг ба хуягт хантааз, хуягт машин гэх мэт тоноглолыг нийлүүлэхгүй гэж эх сурвалж тэмдэглэжээ.
Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө агуулгыг тодруулна гэдэгт дэлхийн хамтын нийгэмлэг найдаж байна гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Иран улс «дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэл хүлээх ёстой» гэж тэрээр Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехтай уулзах үеэрээ хэлсэн байна.
Ойрын 3-5 жилд ОХУ-ын зэвсэгт хүчнийг зарчмын хувьд шинэ түвшинд гаргахыг геополитикийн байдлын хөгжил шаардаж байна гэж өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Оросын зэвсэгт хүчин, цэргийн бүх байгууллагыг шинэчлэх ерөнхий стратеги хөдөлбөргүй хэвээр байна гэж тэрээр БХЯ-ны коллегийн хуралдаан дээр онцлов. 2015 он гэхэд Орос улсад шинэ үеийн зэвсэг 30, 2020 он гэхэд 70-100 хувь эзлэх ёстой гэж ерөнхийлөгч мэдэгдлээ.
АНУ-ын Конгрессын сенат Чак Хейгелийг БХ-ын сайдын албан тушаалд батлав. Өчигдөр 58 хууль тогтоогч түүнийг томилохыг дэмжиж, 41 нь эсэргүүцэв. Хейгел америкийн шинэ засаг захиргааны хамгийн ширүүн маргаан үүсгэсэн зүтгэлтэн болов. Сенат хоёр удаа оролдож Хейгелийг батлав. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө түүний бүгд найрамдахын гишүүд санал өгөхөөс татгалзсан билээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчид тулгарсан анхны асуудлыг шийдвэрлэж эхлэв. Өчигдөр орой тэрээр парламент сайшаасны дараа ерөнхий сайдыг томилов.Харин Умард Солонгос, Япон улстай холбоотой өөр хоёр асуудлыг шийвэрлээгүй. Манай сурвалжлагч Андрей Иванов Сөүлээс уламжлахдаа Парламент ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшэгчийг батласан явдал Пак Кын Хед өргөсөн нэг ёсны бэлэг болов.
Олон улсын зургаан зуучаас Иран улсын саналд өгсөн хариу нь урьдынхаас нэлээд бодит шинж чанартай байна гэж өнөөдөр Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн Нарийн бичгийн дарга Саид Жалили мэдэгдлээ. «Тэд байр сууриа Тегераны байр сууринд ойртуулахыг хичээсэн» гэж тэр онцлов.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Олон улсын зууч “зургаа” болон Ираны хоорондын яриа хэлэлцээр Алма-Атад хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Яриа хэлэлцээрийн эхний өдөр үр дүнтэй болж өнгөрсөн гэж оросын төлөөлөгчдийн тэргүүн Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков сэтгүүлчдэд мэдэгдлээ. Яриа хэлэлцээрийн эхний өдөр нэг асуудал хэлэлцжээ. Энэ нь “зургаагийн” Иранд санал болгосон багц баримт бичгүүд юм.
ОХУ,  АНУ хоёр Сирийн эрх баригчид, сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээр эхлүүлэхэд  шалтгаалах бүхнийг хийх төлөвтэй байна. Энэ тухай мягмар гаригийн үдэш Берлинд Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдлээ. Оросын дипломатын тэмдэглэснээр, Москва болон Вашингтон Сирид үргэлжилж байгаа хүчирхийллиийг нэгэн адил жигшин үзэж байгаагаа батлан харуулжээ.
Богино долгионоор явуулдаг нэвтрүүлгий нь Хятад улсад дараж байна гэж британийн «Би-Би-Си» телевиз, радиогийн компани мэдэгдлээ. «Манай дэлхийн албаны нэвтрүүлгийг санаатайгаар дарах ажиллагааг уяндууан зохицуулж байгааг шийдвэртэй буруушааж байна» гэж ИТАР-ТАСС агентлаг Би-Би-Си корпорацын мэдэгдлээс иш татан уламжлав. Дараж байгаа голомтыг илрүүлээгүй гэж Би-Би-Си мэдэгджээ.
АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа шийдвэрлэх ёстой. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг заргын өргөдөл шүүхэд шилжүүлжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай микроблогдоо мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн хүчин чармайлтаар 2-р сарын 28-нд Ромд болох «Сирийн анд нөхөд» гэгчдийн уулзалтад үл оролцох шийдвэрээ сирийн сөрөг хүчин өөрчилж оролцохоор шийдсэн тухай өчигдөр орой Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн тэргүүн Муаз аль-Хатыб «Фейсбукт» дэхь өөрийн хуудастандаа мэдээлэв.
Өнөөдөр Алма-Атад Олон улсын зургаан зууч болон Тегеран ираны цөмийн асуудлаар ээлжит хэлэлцээ хийж эхлэнэ. Түрүүчийн хэлэлцээнээс хойш 8 сар өнгөрөөд байна. НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс болон Герман олон улсын зуучийн үүрэг гүйцэтгэж байна. ГХ-ийн дэд сайд Сергей Рябков Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлж байна.
Өнөөдөр Берлинд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзаж, хоёр талын харилцааны өргөн цар хүрээтэй олон улсын тулгамдсан асуудлуудыг авч үзэж хэлэлцэх тухай урьд ОХУ-ын ГХЯ мэдээлжээ. Сири улсын байдал болон АНУ-аас олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг явдлыг Керритэй хэлэлцэнэ гэж Лавров өчигдер мэдэгдсэн юм.
Орос улс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнд оролцсноороо Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаахад туслана гэдэгт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пан Кын Хе найдаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрогт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев Пак Кын Хетэй Сөүлд уулзсаны дараагаар хэвлэлийн алба нь өнөөдөр мэдээллээ.
Оросын дипломат байгууллагын “сирийн долоо хоног” эхэллээ. Сири улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем өнөөдөр Москвад хүрэлцэн ирж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой хэлэлцээр хийсний дараа сирийн асуудлыг Берлинд хэлэлцэх ба дахиад Москвад эргэн хэлэлцэх юм. Лавров энэ сэдвээр германы нйислэлд АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярилцах юм.
Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийснийхээ дараа Япон улсыг дэлхий дахины байр суурьт хэрхэн харж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр сүүлийн үед Хятад улс имтгэлтэйгээр шахамдуулж байгаа Япон улсын Ази дахь нөлөөг сэргээхээр амласан гэж британийн “Файненшл таймс” сонин уламжилжээ. ”Япон улс хэзээ ч, хоёрдахь цувааны орон байхгүй” гэж Абэ мэдэгдэв.
Ойрхи Дорнод болон лалын ертөнц ОУ-ын гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн нэг байсаар байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москва хотноо Дипломатын академи дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Ойрхи Дорнодын бүс нутаг тэргүүлэх чиглэл байгаа нь АОЛ-тэй хамтын ажиллагааг бэхжүүлж байгаагаар эхний ээлжинд илэрч байна. Өнгөрсөн долоо хоногт Москва хотноо ОУ-АОЛ-ийн стратегийн яриа хэлэлцээний хүрээний уулзалт болсон юм.
Афганистаны АЗ америкийн тусгай албаныхан болон афганы хүчнийхэнтэй хамтран зүтгэж байгаа хүчинд хоёр долоо хоногийн хугацаа өгч вардак суурингаас гарч явахыг тушаажээ. Энэ тухай сэтгүүлчдэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Аймаль Файзи мэдэгдэв. Түүний ярьснаар, энэ суурины тусгай албаныханд хууль хэрэгжихгүй байгаа тухай сул яриа Кабулд хүрсэн аж.
НҮБ-ын шинжээчид саатуулагдаад байгаа буюу Йемений эрх баригчдын үзэж байгаагаар, тус улсад Иранаас нийлүүлсэн зэвсэгтэй хөлөг онгоцны мөрдөлтийн ажлыг эхлүүлээд байна гэж Йемений ХМХ-үүд уламжилжээ. Зэвсэгийг тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа шийтийн босогчдод зориулж илгээсэн болов уу гэж таамаглаж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе даваа гаригт болсон тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ БНАСАУ “цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж” хоёр орны хооронд “итгэлцэлийг сэргээх процессыг” эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа итгэж байна гэж мэдэгдэв. Даваа гаригт Сеулын Үндэсний хурлын дэргэдэх талбай дээр 70 мянга орчим хүн төрийн шинэ тэргүүн Пак Кын Хед баяр хүргэхээр хуран цугларав.
Киото дахь японы тэнгисийн цэргийн баазад америкийн урьдчилан анхааруулах Радио локацийн системийг \РЛС\ байрлуулахаар Токио, Вашингтон хоёр төлөвлөж байна. Энэ алхам нь БНАСАУ-ын зүгээс пуужингийн цохиолт өгөх аюултай байгаа нөхцөлд Япон улсын батлан хамгаалах чадвахыг бэхжүүлэх зорилготой юм гэж Франс Пресс агентлаг \ФПА\ японы ОНХМХ-үүдээс иш татан мэдээлсэн байна.
Шинэ ерөнхийлөгч Пак Кын Хегийн тангараг өргөх ёслол болох 2-р сарын 25-ны өмнө БНАСАУ-ын зүгээс өдөөн хатгах ажиллагаа явуулж болзошгүй учир Өмнөд Солонгос улсын арми байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орлоо. Сөүл умард солонгосын армийн өчүүхэн бага өөрчлөлтийг ч анхааралтай ажиглаж байгаа ба цэргийн анги нэгтгэлийн бүх дарга нарт штабтаа нэг цагын дотор ирж чадах газарт байхыг тушаасан байна.
Иран улсад ураны томоохон орд газрыг илэрүүллээ гэж Ассошиэйтед Пресс агентлаг ираны улсын телевизийн мэдээнээс иш татан бямба гаригт мэдээлсэн байна. Шинэ орд газрын ураны нөөц нь Иран улсыг 4400 тонн уранаар хангана гэж ираны Пресс ТВ телевизийн суваг мэдээлсэн байна.
Христиан-коптуудын хүсэлтээр Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси тус улсад болох байсан парламентын сонгуулийн товыг өөрчлөх тухай зарлигт бямба гаригт гарын үсэг зурлаа. Мурсигийн гаргасан зарлигийн дагуу сонгууль урьд нь зарласан хугацаанаас нэг долоо хоногийн өмнө буюу 2013 оны 4-р сарын 22-нд болно.
БНАСАУ-ын цөмийн туршилтыг гаднаас оролцох болон зургаан талын хэлэлцээг саатуулах шалтаг болгохоос татгалзахынг Москва уриалж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмд шууд аюул учруулахгүй гэж хэд хэдэн шинжээч үзэж байна. Цөмийн гүрэн улсын статустай болох гэсэн Умард Солонгосын оролдлогод тэсвэр тэвчээртэй хандахыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уриалав.
2014 онд террорын эсрэг эвслийн хүчнийг Афганистанаас бүрмөсөн гаргахад Тажикистаны зэвсэгт хүчин бэлэн байх ёстой гэж Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон мэдэгдлээ. Рахмон тажикистаны армийг үндэслэн байгуулсаны 20 жилийн ойд зориулсан хурал дээр үг хэлж, Афганистан улс өөрийн хүчээр энх тайван, тогтонги байдлыг төлөвшүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Өчигдөр Орос, Хятад улсууд Сирид гарсан хямралыг оролцуулан олон улсын үндсэн бүх асуудлыг авч үзэж хэлэлцэв. Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи нарын ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний айлчлалын  өмнө хийсэн хэлэлцээний үр дүн тийм байна.
Өчигдөр орой Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Москва, Вашингтон хоёрт айлчлах урилгыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. «Дэлхийн хамтын нийгэмлэг сирийн пуужингаар эртний Алеппо хотыг устгаж байгааг үл тоомсорлон үг дуугүй байгааг эсэргүүцэж, эдгээр урилгыг хүлээж авахаас татгалзсан гэж эвслийн төлөөлөгчид мэдэгдсэн гэж Ройтер агентлаг тэмдэглэжээ.
Өмнө нь
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013