×
Улс төр 31 Нэгдүгээр сарын 2013
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цөмийн туршилтын бэлтгэлийг дуусгаж, ойрын үед ийм туршилт хийх нууц тушаал өгсөн тухай өнөөдөр «Чунан ильбо» сонин өмнөд солонгосын учрыг лавтай мэдэх эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Ун улс орондоо цэрэг дайны байдал тогтоох тушаал бас өгсөн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн албан тушаалаа орхиж байгаа Хиллари Клинтон төгсгөлийн ярилцлага өгч, олон улсын сонсогчдын асуултад хариулав. Өнгөрсөн дөрвөн жилд хатагтай Клинтон дэлхийн улс орнуудын удирдагчидтай 1700 удаа уулзаж, олон улсын асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчтэй 755 удаа авч үзэж хэлэлцэснийг уулзалтын хөтлөгч дурдав. Төгсгөлийн ярилцлага нь 59 дэх болжээ.
Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Иракад хоёр улсын цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг өргөжүүлэх саналыг тавьлаа. Уг илгээлт нь Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликид болон ерөнхийлөгч Жалялю Талабани нарт хаяглагдсан ажээ. 1-р сарын 22-25- өдрүүдэд Багдадад төлөөлөгчийн хувиар айлчилсан эрх баригч намын Үндэсний хурлын гишүүн асан Сэнури Пак Чун Чан уг захидлыг өргөн барьжээ.
Сүүлийн үед Япон улс Хятадтай харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа мэдүүлж байна гэж хятадын «Глобал таймс» сонины саяхны тайлбарт тэмдэглэжээ. Шинэ Комэйто намын удирдагч Нацуо Ямагутийн Бээжинд хийсэн айлчлалыг сонин тэгж үнэлсэн байна. Найдвар төрүүлэм шинж тэмдэг байсан ч Токио,Бээжин хоёр Дяоюйдао (Сенкаку) арлуудын тойрны хурц санал зөрөлдөөнийг түргэн зохицуулж чадахгүй гэж шинжээчид үзэж байна.
Израиль Дамаск орчмын цэргийн эрдэм шинжилгээний төвийг бөмбөгдсний хариуд Сири, Ливан, Иордан улсуудын армиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Өнөөдөр ливаны «Ад-Дияр» сонины мэдээлснээр Сири улс Израилийн эзлэсэн Голаны өндөрлөгүүдээс холгүй нэмэлт цэргээ байрлуулав. Түүнчлэн ливаны арми улс орныхоо өмнөд хэсэгт, иорданы арми израилийн хил хязгаараас холгүй Иордан голын эрэгт нэмэлт цэргээ тус тус байрлуулжээ.
Японы ерөнхий сайд Синдзо Абэ Япон улс Өмнөд Курилын асуудлаар оросын байр сууриас том зөрөлдөөнтэй байгаа гэж дахин мэдэгдэв. Нөгөөтэйгүүр, Абэ нь Орос улстай “хойд нутгийн “асуудлаар яриа хэлэлцээр хийх төдийгүй энхийн гэрээ байгуулах төлөвтэй байна. Тэрээр энэ тухай пүрэв гаригт парламетын дээд танхимын чуулган дээр мэдэгдэл хийв.
БНАСАУ ээлжит цөмийн туршилтаа хийвэл энэ нь хүчтэй үр дагавартай учрах болно гэж өнөөдөр Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак аюулгүй байдлын асуудлаар хийсэн шуурхай хуралдаан дээр мэдэгдэв. Өмнөд-Солонгосын ЗГ Умардаас олон улсын өмнө хүлээсэн үүргүүдээ, тухайлбал, НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг биелүүлж, өдөөн хатгалга болон сөрөг үйл ажиллагаануудаа нэн даруй зогсоохыг шаардав.
Цөмийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээний байгууллагын бэлтгэл ажлын комисс нь БНАСАУ-ын цөмийн объектуудын газруудын сейсмологийн идэвхийг илрүүлэх чадавхитай. Гэвч эдгээр туршилтуудыг цөмийн гэдгийг нотлохын тулд нь комисст дор хаяж хэд хоног шаардагадах болно гэж тус байгууллагын төлөөлөгч Анника тунборг мэдэгдэв.
Орос улс Израилийн Агаарын цэргийн /АЦ/ хүчнийхэн Сирид цохилт өгч байгаа тухай мэдээллийг шалгаж байна гэж ОХУ ын ГХЯ-аас мэдэгдэв. Хэрвээ уг мэдээлэл батлагдавал эл явдал нь НҮБ ын журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа юм гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013