×
Улс төр 30 Нэгдүгээр сарын 2013
АНУ-ын цэргийн командлал нисэгчгүй нисдэг аппаратын баазыг Африкийн баруун-хойд хэсэгт байгуулах төлөвлөгөөтэй байна. Бүс нутагт «Аль-Каида» болон түүний хань хамсаатнуудын ажиллагааны тухай тагнуулын мэдээ баримт авах нисэгчгүй нисдэг аппаратуудыг баазад байрлуулна. Түүнийг Мали улсын зүүн хил орчмын Нигерийн нутаг дэвсгэрт байгуулах бололтой. Одоо энд францын цэрэг лалын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаанд оролцож байна.
Казахстан болон Орос улс Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулах тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг баримт бичгийг Казахстаны БХЯ-ны сайд Адильбек Жаксыбеков болон Астанад албан ёсын айлчлал хийж байгаа Орос улсын БХЯ-ны сайд Сергей Шойгу нар үзэглэв.
Ливи улсаас Сирид химийн зэвсэг шилжүүлж, өдөөн хатгах ажиллагаа явуулах гэж байна. Ямар байсан ч хакеруудын нийтлүүлсэн захидал үүнийг нотлон харуулла. Британийн «Britam Defence» хувийн хамгаалах албаны ажилтнуудын харилцсан нэгэн захидалд тухайлан өгүүлэхдээ «Бид шинэ санал авсан.Санал Сири улстай бас холбоотой. Катараас маш ашигтай панзлал байгуулахыг санаачилж, саналыг Вашингтон сайшаасан гэж тангараглав.
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси хөл хорих цаг тогтоосон дэглэмийн үйл ажиллагааг хязгаарлах буюу бүрмөсөн зогсоох эрх Порт-Саид, Исмаил, Суэц хотуудын эрх баригчдад олгосон тухай өнөөдөр Си-Эн-Эн телевизийн компани египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний мэдэгдлээс иш татан уламжлав.
Өнөөдөр АНУ-ын конгрессын сенат олон улсын хорооны дарга Жон Керрийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг батласан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Ардчилсан намын сенатч Керрийг Терийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай ерөнхийлөгч Барак Обамагийн саналыг дийлэнх олонхи саналаар батласан байна. Жон Керри ойрын баасан гаригт огцрох Хиллари Клинтоныг орлов.
НҮБ-ын ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгчийн Сири улсын байдлыг зохицуулах талаар дэвшүүлсэн саналуудыг Орос улс судлана гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдээллээ. Зохицуулалтын төлөвлөгөөг өнөөгийн байдлаар нь хэрэгжүүлэх аргагүй. НҮБ-ын АЗ үйл ажиллагаа явуулж эхлэх ёстой гэж Брахими НҮБ-ын АЗ-ийн 2,5 цагийн хаалттай хуралдааны дараа хэллээ.
Өчигдөр НҮБ ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими НҮБ-ын АЗ-д хандан Сири улсын байдал улам доройтож байгаатай холбогдуулан практик үйл ажиллагаа явуулахыг уриалав. АЗ « цаг үе сайн сайхан болохыг» хүлээх боломжгүй байна гэж тэрээр Нью Йоркод АЗ-ийн хаалттай хуралдааны дараа мэдэгдэв.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013