×
Улс төр 26 Нэгдүгээр сарын 2013
Казахстан Ираны атомын хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийх тохилог нөхцөл боломж дэлхийн хамтын нийгэмлэг ба Иран улсад олгоход бэлэн байна гэж Казахстаны ГХЯ-ны тэргүүн Ерлан Идрисов мэдэгдлээ. Иран улстай сөргөлдөх ажиллагааг гааруулахаас татгалзах цаг болсон гэдэгт өрнөдийн түншүүдийг итгүүлэхийг Казахстаны удирдлага нэг бус удаа оролдсон тухай тэрээр мэдээлэв.Цэргийн атомын хөтөлбөрөөс татгалзах нь ямар давуутайг тэрээр Казахстаны жишээгээр харуулав.
Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхэд БНХАУ-ын эрх баригчид бэлэн байгааг японы тал сайшаан дэмжиж байна гэж Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга тэмдэглэв.«Дээд хэмжээний уулзалт ашиг тустай болно» гэж бид үзэж байна гэж Суга хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мали улсад явуулж байгаа францын цэргийн ажиллагааг дэмжээд лалын самуун дэгдээгчидтэй хийх тэмцэлд Франц улсыг дэмжинэ гэж амлав. Обама ерөнхийлөгч Франсуа Олландтой утсаар ярилцаж, «самуун дэгдээгчдэд цохилт өгөх Франц улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн» гэж Цагаан ордны мэдээлэлд өгүүлжээ.
Оросын Приморье бүс нутгийн нийслэл Владивосток хот АНДБН-ийн улс төрийн төв ахин болж байна. Маргааш энд Ази Номхон далайн парламентын чуулган нээгдэнэ. Энэ бүс нутгийн орнуудын депутатууд ба сенатчид урьд өмнө энэ хотод болсон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байгууллагын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг хууль ёсоор батлах юм.
Энэ оны зун НҮБ-ын тусгай комисс Хятад улсаас уламжласан Зүүн Хятадын тэнгисийн усан дорхи эх газрын үргэлжлэлийн гадаад хилийн тухай баримт бичгүүдийг судлаж эхлэнэ. БНХАУ-ын эрх баригчид хилийг хянан үзэхийн төлөө тэмцэж, Бээжин Токиогийн хооронд маргаантай хурц асуудлыг үүсгэсэн Дяоюйдао(Сенкаку) арлуудад хууль ёсоор өнгөлзөж байгаагаа батлах бодолтой байна гэж шинжээчид үзсэн юм.
Умард Солонгос цөмийн шинэ туршилт хийвэл Солонгосын хойгт цөмийн зэвсэг хураах хүчин чармайлтыг бусниулж мэднэ гэж Вашингтон, Бээжин хоёр санал нэгтэй үзэж байна гэж АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Глин Дэвис Хятадын нийслэлд сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр Цөмийн туршилт хийнэ гэж БНАСАУ-аас айлган сүрдүүлэх нь үр дүнд хүрэхгүй сэтгэл түгшүүлсэн ажиллагаа юм.
Түрк улсад байрлуулах «Пэтриот» анхны пуужингуудыг өнөөдөр байлдааны бэлэн байдалд оруулна. Сири улсын нутаг дэвсгэрээс пуужингаар дайрах нөхцөлд Түрк улсыг хамгаалахаар НАТО эдгээр хэдэн пуужин сирийн хил орчимд байрлуулахаар шийдвэрлэжээ. Түрк улсын ПДХ чадавхийг бэхжүүлэх энэ удаагийн арга хэмжээ эвслийн хувьд ерийн ажиллагаа гэж НАТО-гийн хүчний командлагчийн нэг британийн генерал Гэри Дикин үүний өмнө тэмдэглэн хэлсэн билээ.
Умард Солонгосын Төв Цахилгаан мэдээний агентлаг улс орны нь дээд удирдлагыг гүжирдэн гүтгэх мэдээлэл тархааж байгаа өмнөд солонгосын ХМХ улам хүчтэй шүүмжлэх боллоо. БНАСАУ-ын арми, ард түмэн «дээд удирдлагын нэр төрийг гутаах гүжирдэн гүтгэх мэдээлэл ХМХ тарааж байгаа этгээдүүдийг хайр найргүй хатуу шийтгэнэ» гэж өнөөдөр Умард Солонгосын Төв Цахилгаан мэдээний агентлаг сануулав.
Египетийн армийн анги салбар, танкуудыг эмх замбараагүй байдлаас сэрэмжлэхээр Суэц хотын гудамжуудад гаргав.Өчигдөр Мубаракын эсрэг бослогын хоёр жилийн ойн өдөр байдал эмх замбараагүй болов. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсний улмаас долоон хүн амь насаа алдасны дараагаар цэрэг хотод оруулсан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Бас нэгэн хүн Исмаилд мөргөлдөөнд амь үрэгдэв. Египетэд мөргөлдөөний уршгаар 400 орчим хүн шархджээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013