×
Улс төр 25 Нэгдүгээр сарын 2013
Орос болон Казахстан улсуудын хамтын хүчин чармайлтаас евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн амжилт шалтгаалах болно. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Казахстаны ГХЯ-ны тэргүүн Ерлан Идрисовтой хийсэн яриа хэлцэлүүдийн дүнг дүгнэж мэдэгдэв. Талууд Орос улс болон Казахстаны хоорондын 21-р зуунд найрсгаар зэрэгцэн орших болон холбоотны тухай гэрээний бэлтгэл асуудлаар хэлэлцэн ярилцсан юм.
Өнөөдөр египетийн сөрөг хүчин 2011 оны хувьсгалт бослогын хоёр жилийн ойг нийт олны эсэргүүцлийн жагсаалаар тэмдэглэх гэж байна. Хувьсгал ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулсан билээ. Өчигдөр орой Египетийн нийслэл Каирт онц байдал тогтоов.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын АЗ- ийн гишүүдийг 60 гаруй мянган хүний амийг авч явсан Сирийн хямралын асуудлаарх санал зөрөлдөөнтэй байдлаа даван туулж, нэгдсэн шийдвэрт хүрэхийг дахин уриалав. НҮБ-ын АЗ-ийн гишүүдэд мухадлаас гарч, нэгдсэн нэг байр сууринд хүрэх шаардлагатай байгааг тэр Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв.
Өнөөдөр Японы засгийн газар батлан хамгаалах салбарын өнөөгийн хөтөлбөрүүдийг БНАСАУ,БНХАУ хоёрын цэргийн бэлтгэл гаарч байгаа нөхцөлд зэвсэгт хүчээ зузаатгах үүднээс хянан үзэх шийдвэр гаргав. Засгийн газрын хуралдаанаар 2010 онд батласан баримт бичгүүдийг хүчингүй болгов. Төрийн өрийг барагдуулах зорилгоор зэвэсгт хүчин ба цэргийн зардлыг хорогдуулах тухай эдгээр баримт бичигт заасан билээ. Шинэ хөтөлбөрүүдийг энэ оныг дуустал батлана.
БНХАУ Япон улстай харилцааг сайжруулахын төлөө байна.Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар Токиотой хоёр талын дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх боломжийг авч үзэхэд бэлэн байна гэж өнөөдөр ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин японы Шинэ Комэйто намын удирдагч Нацуо Ямагутийг хүлээн авч уулзсныхаа дараа мэдэгдлээ. Бээжин ийм яриа хэлэлцээний төлөвийг анхааралтай авч үзнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведев өөрий нь хэдэн жилийн өмнө мэдэгдсэн «эрх чөлөөтэй байх нь эрх чөлөөгүй байдлаас дээр» зарчмыг баримтласаар байна. Өнөөдөр тэрээр оросын НТВ телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгдлээ. Эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн сайн сайхан байдал, эдийн засгийн ахиц дэвшил зайлшгүй чухлыг тэрээр тэмдэглэв.
ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Кэтрин Эштон БНАСАУ-ын удирдлагад хандан өдөөн хатгах ажиллагаагаа зогсоож, дэлхийн хамтын нийгэмлэгтэй хэлэлцээ хийх улс төрийн оновчтой чиг бодлогыг сонгож авахыг уриалав. Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын АЗ өнгөрсөн оны 12-р сард Пхеньян хиймэл дагуул бүхий зөөгч пуужингаа хөөргсөнтей холбогдуулан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний цэсийг өргөжүүлсэн тухай урьд мэдээлсэн билээ.
Умард Солонгос НҮБ-ын хоригийг өргөжүүлсэнтэй холбогдуулан 1992 оны Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хамтрасан тунхаглалыг хүчингүй болгоно гэж өнөөдөр БНАСАУ-ын Эх орноо энх тайван замаар нэгтгэх хороо мэдэгдлээ. БНАСАУ-ын эсрэг цөмийн дайн дэгдээх бэлтгэл хийж, цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж өөрийг нь сүрдүүлж байгаа АНУ ба түүний тоглоомын этгээдүүдийн ажиллагааны уршгаар хэлэлцээрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэж Пхеньян мэдэгдэв.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013