×
Улс төр 24 Нэгдүгээр сарын 2013
Өнөөдөр  Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг (СТЦМА) БНХАУ-ын ХМХ шүүмжилсэн тайлбарыг нийтлэв. Зарим ХМХ «БНАСАУ-ын удирдлагыг гүжирдэн гүтгэсэн мэдээллийг» давтан тархаасан гэж тайлбарт тэмдэглэжээ. Пхеньян чухам ямар мэдээллийг хилэгнэн зэвүүцснийг тайлбарт дурдаагүй.
Орос улс Ойрхи Дорнодод НҮБ-ын гол үүргийг хойшид ч хамгаална гэж өнөөдөр Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 19 улсын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгүүдийг хүлэж авах үеэрээ мэдэгдэв. Сирид мөргөлдөөн бараг хоёр жил намжихгүй байгааг ерөнхийлөгч дурдав. Ливийн байдлыг донсолгож, зэвсэг хяналтгүй тархаасан хэрэг явдал Мали улсын байдлыг хурцатгах, Алжирт террорын ажиллагаа явуулах уршигтай болов.
Цөмийн шинэ туршилт хийх төлөвлөгөөтэй байна гэж Пхеньян зарлан мэдээлэв. Туршилт АНУ-ын эсрэг чиглэгдэнэ гэж БНАСАУ-ын Ким Чен Ун тэргүүтэй Улсын батлан хамгаалах хорооны мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн хиймэл дагуул, алсын тусгалтай пуужингаа хөөргөнө гэж Пхеньян батлан илэрхийлэв. НҮБ-ын АЗ-ийн хоригийг өргөжүүлсний хариуд Пхеньян цөмийн шинэ туршилт хийх тухай мэдэгдсэн байна.
Шашны хүчин зүйл олон улсын харилцаанд илүү их үүрэг гүйцэтгэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Энэ нь Ойрхи Дорнод, Хойд Африк болон өөр бүс нутагт улс төрийн өргөн цар хүрээтэй үйл явцад шижим түлхэц үзүүлж байна гэж сайд өнөөдөр Москвад нээгдсэн Христийн мэндэлсний өдрийн олон улсын боловсролын уншлагад оролцогчдод явуулсан илгээлт бичигтээ мэдэгдсэн байна.
Японы сансар судлалын агентлаг ням гаригт БНАСАУ-ыг пуужин болон цөмийн туршилтаа үргэлжүүлж болзошгүй хэмээн сэрэмжилж тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөх гэж байна. Энэ тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжилжээ. Радартай хиймэл дагуул тээх пуужинг Танэгасима сансрын төвөөс хөөргөнө гэж японы сансар судлалын агентлагаас уламжилжээ.
Москва Пхеньяныг цөмийн зэвсгүүд болон бусад бүх цөмийн цэргийн пуужингийн хөтөлбөрүүдээсээ татгалзхыг уриалж байна гэж ОХУ ын ГХЯ-наас уламжлав. “1-р сарын 22-нд НҮБ-ын АЗ нь БНАСАУ 2012 оны 12-р сард пуужин хөөргөсөнтэй холбогдуулан гаргасан 2087 тогтоолыг санал нэгтэй баталлаа гэж яамны тайлбарт дурджээ.
НҮБ-ын АЗ-ийн Пхеньяны эсрэг авсан өргөтгөсөн хоригуудын хариуд Умард-Солонгосын эрх баригчид  АНУ-ын эсрэг цөмийн шинэ туршилтуудыг явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдэв гэж Франс пресс агентлаг Умард-Солонгосын Төрийн Батлан хамгаалах хорооны мэдэгдэлийг иш татан уламжилжээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013