×
Улс төр 23 Нэгдүгээр сарын 2013
Дэлхий ертөнц урьд өмнө болж байгаагүй шилжилтийн үеийг даван туулж байна гэж өнөөдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр уг процесс нь “дэлхийн улс- төрийн байдлын өөрчлөлт шинэ хүчнүүдийг бий болгоход хүргэнэ “ гэв.
Израилийн засгийн газрын тэргүүн, барууны удирдагч Биньямин Нетаньяху парламентын сонгуульд ялснаа зарлан мэдээлэв. Гол зорилт Иран улсаас учирч мэдэх цөмийн аюулыг сөрөн зогсох, дэлхийн эдийн засгийн хямралтай тэмцэх, хөршүүдтэй эв найрамдалтай байх тийш урагш ахих, амьдралын өртөгийг бууруулахад оршино гэж 3 дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогдсон Нетаньяху хэллээ. Ерөнхий сайдын эвсэл 120 мандатын 31 нь авна.
БНАСАУ-ын эрх баригчид дэлхийн хамтын нийгэмлэгийн уриаг хүлээн авч, Солонгосын хойгийг цэрэгжилтгүй бүс болгох асуудлаархи хэлэлцээнд орно гэдэгт Москва найдаж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Энэ зорилгоор Пхеньян НҮБ-ын АЗ-ийн тогтоолын шаардлагыг биелүүлэх ёстой гэж тэрээр тэмдэглэв. Орос улс зургаан талт хэлэлцээг сэргээхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ гэж Лавров амлав.
Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр  Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Япон улсын эрх баригчид нутаг дэвсгэрийн асуудалд нэг талыг барьсан байр сууринаас хандаж байгаа нь үр дүнд хүргэхгүй гэжээ.
Сирийн сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг устгах тухай бодлого нь хүчин төгөлдөр байгаа цагт тус улсаас сайн юм хүлээхийн хэрэггүй гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдэв.
Орос улс G20,ШХАБ, БРИКС-ыг даргалах үеэрээ нэгдэн нягтрах оновчтой хандлагыг урагш ахиулна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд Орос улс 2013-2015 онуудад эдгээр байгууллагыг даргалахыг дурдав. Ази Номхон далайн бүс нутагт Орос улсын байр суурийг бэхжүүлэх нь Москвагийн олон улсын байр суурийг бататгах үйл ажиллагааны нэг хэсэг гэж Лавров онцлов.
Дэлхий дахин урьд өмнө үзэгдээгүй шилжилтийн үед шилжсэн гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энэ үйл явц «геополитикийн хүрээ өөрчлөгдөх, хүчний шинэ харьцаа төлөвших» явдалтай холбоотой гэж сайд тэмдэглэн хэллээ. Ойрхи Дорнод, Умард Африкийн байдал хүнд түвэгтэй байгааг тэрээр дурдаад Солонгосын хойгийн ба ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярив.
Өнөөдөр Швейцарын Давост ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ойрын хэдэн арван жилд улс орноо хөгжүүлэх засгийн газрынхаа төлөвлөгөөг Дэлхийн эдийн засгийн форумд сонирхуулж танилцуулна. Сайд нарын танхимын тэргүүн «ОХУ-ын төлөө хувилбар» гэсэн анхны бүгд хуралдаан дээр үг хэлэх юм.
Өнөөдөр Иордан улсын иргэд хугацаанаас өмнө явагдах сонгуульд оролцож санал өгөх юм. 61 намын төлөөлөгчид сонгуульд оролцох хийгээд Хараат бус сонгуулийн комисс сонгуулийн явцыг ажиглана. Урьд Иордани улсын ДХЯ улс орныхоо бүх сонгуулийн явцыг ажиглаж байсан. Урьдын хууль тогтоох байгууллагыг ардчилсан өөрчлөлт гаргахыг шаардсан олон мянган хүний жагсаалын хариуд 2012 оны 10-р сарын эхээр тараасан билээ.
Эдүгээ Мали улсад цэргийн ажиллагаа явуулахаас өөр арга зам үгүй. Учир нь тэнд лалын тулаанчид засгийн газартай хэлэлцээ хийхээс татгалзаж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үзэж байна. Эцэст тус улсад гарсан хямралыг яриа хэлэлцээ хийх замаар зохицуулна гэдэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга итгэж байна.
Өнөөдөр НҮБ-ын АЗ умард солонгосын алсын тусгалтай пуужин хөөргөснийг буруушааж, БНАСАУ-ын сансрын агентлагийн эсрэг хоригийг өргөжүүлэх тогтоолыг санал нэгтэй батлав. Тогтоолын бүрэн төгс төсөл АНУ ба Умард Солонгосын ойрын холбоотон БНХАУ-ын хоорондын хэлэлцээний үр дүн болжээ. АНУ өнгөрсөн оны 12-р сарын 12-нд хиймэл дагуулыг тойрог замд гаргасан пуужин хөөргөсний хариуд хатуу арга хэмжээ авахыг төлөө тэмцсэн юм.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013