×
Улс төр 22 Нэгдүгээр сарын 2013
Өмнөд Солонгос ба БНАСАУ Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших, тогтонги байдлыг хангах боломжийг олох ёстой гэж Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи БНСолонгос улсын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч Ким Му Соныг хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. БНСолонгос Улс, БНАСАУ-ын хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдсэн хүчин чармайлттыг хятадын тал дэмжиж байна гэж Ян Зечи уулзалтын үеэр онцлов.
Сүүлийн 10 гаруй жилд анх удаа Хятад улсаас Жини коэффицентын тухай мэдээ баримтыг нийтлэв. Энэ нь нийгэм анги давхрагаар хуваагдсны статистикийн үзүүлэлт юм. Албан ёсны тоо баримтуудаас харахад 2012 онд мөн коэффицент 0,474 болжээ. Ийн үзүүлэлт нийгмийг донсолгож мэднэ гэж шинжээчид үзэж байна. Си Зиньпин тэргүүтэй шинэ удирдлага үүнийг ухамсарлаж байна уу?
Хятад улсад авилгалтай урт удаан ургэлж тэмцэх ёстой гэж өнөөдөр ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Бээжинд ХКН-ын ТХ-ны сахилга шалгах комиссын ээлжит бүгд хуралдаан дээр мэдэгдэв. «Үргэлж, урт удаан» гэдэг хоёр дурс үсэг үүнд гол үүрэгтэй байна» гэж Си Зиньпин онцлов.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун болоод НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими нар үзэхдээ, сирийн мөргөлдөөний бүх талуудад зэвсэг нийлүүлэх нь тус улсад байдлыг хурцатгахад болон хохирогсдыг тоог нэмэгдүүлэхэд хүргэж байна гэв. Ингэхдээ түшмэдүүд нийлүүлэгч орнуудыг нэрлэсэнгүй.
МАГТЭ болон Ираны төлөөлөгчид 2-р сарын 13-нд Тегеранд Исламын БНУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ээлжит шатны яриа хэлэлцээр явуулна гэж МАГТЭ-гийн төлөөлөгч Жилл Тюдорын ярьсныг даваа гаригт өрнөдийн ХМХ-үүд иш татан уламжилжээ. Анхлан яриа хэлэлцээр нь 2-р сарын 12-нд төлөвөлж байсан. Ингэхдээ товыг өөрчлөх шалтгаан чухам юу байсныг тодорхойлсонгүй аж.
АНУ тэдний бэлгэсэн БНАСАУ-ын асуудлаархи тогтоолын төслийг НҮБ-ын АЗ богино хугацаанд батлана гэж НҮБ-ын дэгэдэх америкийн дипломатууд ярьлаа. Хуулийн төслийг даваа гаригт АЗ ийн гишүүдэд тараан өгчээ. Өнөөдөр уг хуулийн төслөөр санал хураалт явагдана. Эл төсөл нь ямар нэгэн шинэ тогтоолуудыг агуулгагүй бөгөөд өмнө нь Пхеньян 2006, 2009 онуудад цөмийн туршилтууд явуулсны дараа хуримтлагдаад байсан хоригуудыг өргөтгөсөн ажээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013