×
Улс төр 21 Нэгдүгээр сарын 2013
АНУ –ад Барак Обамагийн тангараг өргөх ёслолын өмнө нилээд хэдэн зэвсэш хэрэглэсэн гэмт хэргүүд гарсан. 5 хүний амь эрсдэж, 7 хүн хүнд гэмтсэн. 1-р сарын 17 –нд Обама буудлагын зэвсгийн худалдааг хязгаарлахтай холбоотой нилээд хэдэн арга хэмжээг авсан. Түүнчлэн хууль бус зэвсгийн наймаатай тэмцэх тухай хуулийг боловсруулах шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн.
БНАСАУ алсын тусгалтай пуужингийнхаа гол эд ангийг биеэ даан зохиож үйлдвэрлэсэн гэж өнөөдөр өмнөд солонгосын шинжээчид тэнгисийн ёроолоос дээшээ гаргасан умард солонгосын пуужингийн эд ангийг судласныхаа дунгээр мэдээллээ. Пхеньян мөн пуужинг өнгөрсөн оны 12-р сарын 12-нд хөөргөсөн билээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бух Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын ( Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага) Байнгын хорооны дарга У Бангог Найрамдлын одонгоор шагнав. Өнөөдөр энэ тухай зарлигийг ОХУ-ын ХМХ нийтлэв. « Парлдамент хоорондын хэлхээ холбоо болон стратегийн түншлэл, харилцан ажиллагааг хөгжүүлэхэд хүвь нэмэр оруулсан тул» У Бангод мөн шагнал хүртээсэн гэж зарлигт тэмдэглэжээ.
Ялалт байгуулах дайнд бэлдэх тушаал хятадын армид өгсөн байна. ХКН-ын ТХ-ны Цэргийн зевлелийн дэд дарга Сюй Цилян дайнд ялахын тулд армийн чадавхийг нэмэгдуулэх тухай ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний шаардлагыг шийдвэртэй биелүүлэхийг тушаав. Тэрээр Зинаний цэргийн тойрогт ХАЧА-ийн хүчин болон Шар тэнгисийн Циндаогийн армийн анги нэгтгэлийг байцаажээ.
Өнөөдөр Японы ГХЯ БНХАУ-ын хөлөг онгоцууд Зуун Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудын ойролцоо японы усан буст ахин цөмрөн орсонтой холбогдуулан албан ёсоор эсэргүүцэл мэдэгдэв. Эсэргууцлийг БНХАУ-ын элчин сайдын яамны удирдлагад утсаар дамжуулжээ. Японы тэнгиситйн аюулгуй байдлын албаны мэдээлснээр бямба гаригт хятадын эргүүлийн хоёр хелег японы усан буст цемрен ороод ойр хавийн хэсэгт шилжээд өнөө өглөө буцаж ирсэн байна.
Хятад улс нэлээд өөдрөг үзэлтэй байж, Барак Обама улиран сонгогдож ерөнхийлөгчийн алба хаших үед хятад-америкийн харилцаанд итгэл бэхжэнэ гэдэгт найдаж байна гэж өнөөдөр Франс Пресс агентлаг хятадын «Синьхуа» мэдээллийн агентлагийн тайлбараас иш татан мэдээлэв. Стратегийн итгэлцэл үгүй байгаа нь хятад-америкийн харилцааг боловсронгуй болгох замд гол саад тотгор болсныг тайлбарт тэмдэглэжээ.
Урьд шөнө террорын ажиллагаа явуулж, цахилгаан дамжуулах шугамыг тасласны уршгаар Сири улсын өмнөд нутаг болон нийслэл Дамаскын төв орон сууцны хорооллуудын цахилгаан хангамж тасалдсан тухай улсын САНА мэдээллийн агентлаг уламжлав. Цахилгаан хангамж тасалдсан тухай мэдээнууд Дамаскын янз бурийн орон сууцны хорооллоос ирээд байна. Тусгай албад цахилгаан дамжуулах шугамыг сэргээх дээр ажиллаж байна гэж Сири улсын цахилгаан хангамжийн яам мэдээлэв.
«Египет улс ливийн зарим нутагт енгелзех эрхтэй» гэж Египетийн ерөнхий сайд Хишам Кандилын хэлсний учир шалтгааныг тайлбарлаж өгөхийг Триполи Каираас шаардав. Өчигдөр байдлыг тодруулж мэдэхийн тул Ливийн ерөнхий сайд Египет улсаас Ливид суугаа элчин сайд Хишам Абдельваххабыг дуудаж уулзав.
АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обамагийн тангариг өргөх албан ёсны бус ёслол Цагаан ордны Хөх танхимд болсон тухай өчигдөр ХМХ мэдээллээ. Обама гэргий Мишелийн эмэг эхийн Христийн шашны судар дээр гараа тавьж АНУ-д үнэнч байх тангариг өргөжээ.
НАТО-гийн 240 орчим цэрэг Сири улсын хил орчимд байрлуулах «Пэтриот» зенит-пуужингийн цогцолборуудыг үйлчлэхээр өчигдөр Турк улсад очив. Эвслийн удирдлагаар АНУ, ХБНГУ, Нидерландын нийт зургаан зенит-пуужингийн батарейг Турк улсад сирийн хил орчмын нутагт байрлуулах юм.
Алжирт террористуудын дайралтад нэрвэгдсэн байгалийн хий олборлож ахин боловсруулах цогцолбор ойрын хоёр өдөрт ажлаа сэргээнэ гэж Алжир улсын энерги, уурхайн сайд Юсеф Юсефи хэрэг явдал болсон газарт хурэлцэн очсоныхоо дараа мэдээлэв. Алжир элсэн цөл дэх нефть хийн орд газруудынхаа аюулгуй байдлыг хангахын тулд бусад улсаас тусламж гүйхгүй гэж тэрээр хэллээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013