×
Улс төр 20 Нэгдүгээр сарын 2013
Сирийн ГХЯ бямба гаригт НҮБ-ын АЗ ийн 55 гишүүн орнуудын Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд Сирийн црэгийн гэмт хэргүүдийг шилжүлэх тухай уриалгыг буруушаав. “Сирийн ЗГ нь өөрийн ард түмнийг гадаадаас үүдэлтэй терроризмын заналхийллээс хамгаалах асуудлаар хүлээсэн үүргээ хүлээхэд эдгээр орнууд татгалзаж, буруу ташаа хандлагуудыг тууштай ашиглаж байгаад харамсаж байна” гэж сирийн гадаад байгууллагын мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн оны 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обама өнөөдөр албан ёсоор ажилдаа орж байна. Цагаан Орднод болох тангараг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ /москвагийн цагаар 21:00/ болох бөгөөд тэр тус улсад болон Үндсэн хуулинд үнэнч байх тангараг өргөнө. Уг арга хэмжээг дагалдах арга хэмжээнүүд Вашингтонд даваа гаригт болно.
Африкийн баруу н хэсгийн орнууд НҮБ-ыг исламистуудын дайчдын эрсэг тэмцэж байгаа Малид нэн даруй тусламж үзүүлэхийг яриалав. Энэ тухай Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэгийн ээлжит бус ДХУ-аар шийдвэрлэв. Өмнө нь уламжилж байснаар, өнгөрсөн баасан гаригт Малигийн эрх баригчдын тусламж хүссэний хариуд францын ерөнхийлөгч Франсуа Олландын даалгавраар Малид цэргийн ажиллагааг эхлүүлсэн.
Афганистан пакистаны эрх баригчдын бүх гяндангуудад хоригдож байгаа талибуудыг суллах болсныг сайшаав.Пажвак мэдээллийн агентлагт Афганистаны ерөнхийлөгч Аймаль Фаизигийн хэвлэлийн нарийн бичгийн даргын өгсөн ярилцлагадаа эл шийдвэрийг Афганистанд энх тайван болон тогтвортой байдалд хүрэхийн тулд хийж байгаа чухал алхам гэж тодорхойлжээ.
Франц болон Мали Муаммар Каддафийн хороосныхоо төлөө хязгааргүй төлөөс төлөх болно. Шуурхай дайны найдвар үгүй болж, африкийн Афганистан бий болох магадлал улам бүр нэмэгдсээр. Энэ байр сууринаас Малигийн байдлыг болон африк тивийн энэ хэсгийн цэргийн мөргөлдөөний болзошгүй геополитикийн үр дагаваруудыг “Оросын дуу холоой” радиогийн шинжээч ийн дүгнэж байна.
Сири хоорондын яриа хэлэлцээрийн асуудлаар зохиох бага хурлын дүнд дугуй ширээний ярилцлагад оролцсон сөрөг хүчний бүх жигүүрүүдийн төлөөлөл үндэсний нэгдлийн засгийн газрын бүрэлдэхүүнд орох аж. Энэ тухай сирийн телевизээр тус улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем мэдэгдлээ.
Алжирын зүүн-өмнөд хэсэгт террористууд нефть-хийн цогцолбор руу дайрсны улмаас барьцаанд байсан хүмүүс 23 нь амиа алджээ. Энэ тухай өчигдөр орой тус улсын ДХЯ уламжлав. Армийн тусгай албаныхан болон жандармуудын ажиллагаа нь 32 террористыг устгаснаар өндөрлөжээ. Алжирын ДХЯ -ны гаргасан тоо баримтаар барьцаанд байсан 23 хүн бас амь эрсэджээ. Тэд ямар үндэстнүүд байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013