×
Улс төр 19 Нэгдүгээр сарын 2013
НҮБ-ын АЗ Алжирын нефтийн цогцолбор дээр хүмүүсийг барьцаалагчдыг саатуулж, буруутай этгээдүүдийг шийтгэхэд олон улсын хамтын нийгэмлэгийг туслахыг уриалав. НҮБ-ын төв байранд тараасан мэдээлэлд уг ажлыг гүйцэтгэгчид, зохион байгуулагчид болон дээрэмчдийг ивээн тэтгэгчдийг шүүхэд татах шаардлагатай болохыг цохон тэмдэглэжээ. НҮБ-ын АЗ-ийн гишүүд хэн, хэзээ, хаана тэдгээрийг хийсэн шалтгаанаас үл хамааран нь терроризмын аливаа ажиллагаатай эрс шийдвэртэй тэмцэнэг гэдгээ батлав.
Умард-солонгосын нутаг дэвсгэрээр тус улсын цэргийнхэн пуужин хөөргөх төхөөрөмжүүдийг байрлуулж байгааг гэрчилсэн тагнуулын мэдээ сэлтүүд нь Америкийн өндөр албан тушаалтнуудыг түгшээж байна. Энэ тухай америкийн “Нью-Йорк таймс” сонин уламжилжээ. Тагнуулын мэдээнээс үзвэл, тэдгээрийн дунд пуужингийн хөөргөлтийн шинэ KN-08 төхөөрөмж байгаа аж. Одоогоор KN-08 төхөөрөмжийн бүрэн хэмжээний туршилт явагдаагүй.
АНУ болон Хятад улсууд НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-ын 2012 оны 12-р сард хөөргөсөн хиймэл дагуулын эсрэг тогтоолын төслийн асуудлаар тохиролцоонд хүрэв. Энэ тухай ХМХ-үүд НҮБ-ын дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Тогтоолын төсөл ойрын үед гарах бөгөөд НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүнд илгээгээд байна.
Алжирын Ин-Аменас дахь нефть-хийн цогцолбор дээр терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлэхэд барьцаанд байсан 12 хүн амиа алджээ. Энэ тухай баасан гаригт мэдээллийн АПС агентлаг уламжлав. “Алагдсан 18 террористуудас гадна тус цогцолборт ажиллаж байсан алжирын болон бусад орны 12 хүн алагджээ. Өмнө нь уламжилснаар, барьцаанд байсан гадаадын 132 хүний 100 орчим суллагдсан бөгөөд 30 хүн барьцаанд үлдсэн юм.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013