×
Улс төр 18 Нэгдүгээр сарын 2013
Өмнөд-Солонгос БНАСАУ-тай залгаа тэнгисийн хил дээрээ израильд үйлдвэрлэсэн удирдлагаар жолоодох пуужингуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Пуужингууд нь 2010 онд умард солонгосын арми их буугаар буудсан Ёнпхёндо арал дээр байрлана гэж өмнөд-солонгосын ХМХ-үүд уламжилжээ. Өмнөд-солонгосын нэгэн түшмэдийн мэдэгдснээр, пуужингуудыг 2-р сарын сүүл үеэр байрлуулах аж.
МАГАТЭ-гийн байцаагчид ираны Парчин цэргийн туршилтын талбарт орж чадаагүй гэж МАГАТЭ-гийн хэлэлцээ хийгч Герман Никертц мэдээллээ. Өчигдөр Тегеранд агентлагийн ба Ираны эрх баригчдын хийсэн уулзалт үр дүнд хүрээгүйг тэрээр батлав. Ээлжит хэлэлцээ 2-р сарын 12-нд Ираны нийслэлд хийх тухай Никертц мэдээлэв.
АНУ лалын шашны алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа францын тусгай албаныханд Мали руу цэрэг, ачаагаа тээвэрлэхэд нь зориулан Франц улсад цэргийн тээврийн нисэх хүчнийг олгов. Цагаан Ордны төлөөлөгчийн уламжилсны дагуу америкийн засаг захиргаа Парисын холбогдох хүсэлтэнд эерэг хариулт өгсөн аж.
АНУ болон Япон улс сүүлийн 15 жилийн цэргийн хамтын ажиллагааны үндсэн зарчмуудаа эргэн харж эхлээд байна гэж японы ХМХ-үүд уламжилж байна. Японы БХЯ-ны тэргүүн мэдэгдэлдээ, яриа-хэлэлцээрийн үеэр тав, арав болон арван таван жилийн  цэргийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйг хэлэлцэж байна гэлээ.
ОУВС нь дэлхийн тэрүүлэгч орнуудын “Их хорийг” Орос улс тэргүүлэх үеэр хэлэлцүүлэх асуудлуудыг дэмжиж байна. Сангийн захиран зарцуулах захирал Кристин Лагард Вашингтон дахь тус байгууллагын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулахдаа үүнийг бас дахин батлан хэлллээ. Тэрээр хэд хоногийн дараа Давост Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013