×
Улс төр 17 Нэгдүгээр сарын 2013
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиг шугам ямар байх бол? Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, уг бодлогын гол чиглэлүүд нь Обамагийн эхний удаа ерөнхийлөгчөөр сонгогдоод байх үед тодорхой болсон аж. Ингэхдээ Обамагийн талынхан болон шүүмжлэгчид түүнийг аливаа дайныг эсэргүүцэгч “энх тайвны цагаан тагтаа” биш гэдэг дээр санал нэгдэж байгаа тухай Америкт ярьцгааж байна.
Иран улс ба МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж байгаа хэлэлцээ өнөөдөр Тегеранд үргэлжлэх тухай ираны араб хэлээр нэвтрүүлэг явуулдаг «Аль-Алям» телевизийн суваг мэдээлэв. Өчигдөр ираны нийслэлд МАГАТЭ-гийн төлөөлөгчид цөмийн хөтөлбөрт хамаатай ираны түшмэдтэй хоёр удаа уулзсан байна. МАГАТЭ-гийн ерөнхий захирлын орлогч Херман Накертс агентлагийн найман хүн бүрэлдэхүүнд нь орсон төлөөлөгчдийг тэргүүлж байна.
Алжирын зүүн-өмнөд нутагт 20 гаруй гадаадын иргэнийг хий олборлох нэгэн барилга байгууламжад барьцаанд авсан этгээдүүд лалын зэвсэгт бүлгийн 100 гишүүнийг шоронгоос гаргаж суллахыг шаардаж байна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Үүний хамт тэд шоронгоос суллагдсан хүмүүсийг Мали улс руу явуулахыг шаардаж байна. Эдүгээ тус улсад гадаадын хүчнийг оролцуулан лалын хэт даврагчдыг устгах цэргийн ажиллагаа явуулж байна.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013