×
Улс төр 16 Нэгдүгээр сарын 2013
Өчигдөр сирийн Алеппо хотноо явуулсан террорын ажиллагааг Орос улс буруушаагаад дэлхийн хамтын нийгэмлэгт хандан «хайр найргуй цуст өдөөн хатгалгыг» шийдвэртэй бурушаахыг уриалсан тухай ОХУ-ын ГХЯ мэдээллээ. «Алеппо хотын орон сууцны олонхи хорооллын амьдрал аажмаар хэвийн болж байгаа нөхцөлд ийм ажиллагаа явуулсныг» яамны мэдээлэд тэмдэглэжээ.
Орос улсын бодлогын өрнө, дорно, хойд, өмнөд чиглэлүүдийн аль нэгийг сонгож авах асуудлыг улстөржүүлэхгүй байхыг ерөнхий сайд Дмитрий Медведев уриалсан тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ.
Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, АНДБН-ийн хэрэг эрхлэх газрын туслах Курт Кэмпбелл өдөөн хатгах ямар ч ажиллагаа явуулахаас сэрэмжлэхийг Умард Солонгост анхааруулав. Франс Пресс агентлагийн мэдээлснээр энэ мэдэгдэл Пхеньян цөмийн туршилт ахин хийх вий гэж Вашингтон болгоомжилж байгаатай холбоотой.
Иран гадаадад арилжаа явуулахдаа төлбөр тооцоондоо евро болон АНУ -ын долларыг ашиглахаас татгалзана. Энэ тухай мягмар гаригт тус улсын эдийн засаг болон санхүүгийн сайд Шамседдин Хосейни сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр нэмж хэлэхдээ, уг шийдвэрийг ираны засгийн газрын дэргэдэх эдийн засгийн ажлын бүлэг гаргажээ. “Засгийн газар гадаад худалдааны загварыг өөрчлөхөд зориулан замаа аль эрт цэвэрлэсэн”гэж сайд тэмдэглэжээ.
АНУ-ын зарласан Могой жил Азид буцаж ирэх стратегийн асуудал шинээр гарч байгаа могой жилд бодит биелэлээ олоод байна. Пентагон АНД-н бүсийн өмнөд хэсэгт америкийн цэргийн байршлыг өргөжүүлэх ажлаа эхлүүлээд байна. Энэ нь Хятад улс маргаантай Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгисүүдийн нутаг дэвсгэр дээр цэргийн идэвхээ нэмэгдүүлсний хариу арга хэмжээ юм.
Хятад улс ойрын үед Дяоюйдао /Сенкаку/ олтригийн газрын зургийг гаргахаар төлөвлөжээ. Эдгээр арлуудын харъяаллын асуудлаар Бээжин, Токио маргаж байгаа юм. Хятадын ХМХ-үүдийн уламжилснаар, хятадын эргүүдээс 100 км зайд орших бүх арлууд болон усан доорхи хаднуудын газрын зургийг гаргах төрийн хөтөлбөр нь 2009 оноос эхлэсэн аж. Уг төсөл нь хятадын тэнгис дэхь эрх болон сонирхолыг хамгаалахад чиглэгджээ.
Пакистан нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө өргөжүүлэхдээ цөмийн илүү хөнгөн бага хэмжээний цэнэглэгч хушуу боловсруулах зорилт өмнөө тавьжээ: Энэ тухай америкийн Bulletin of the Atomic Scientist сэтгүүлд бичжээ. Нийтлэлд дурдснаар, сүүлийн үед тус улсын эрх баригчид плутонийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж эхлээд байгаа аж. Плутонийн хоёр тогоог шинээр барьж байгуулж байгаа бөгөөд химийн боловсруулалтын шинэ завод баригдаж байна.
БНХАУ-ын зэвсэгт хүчинг 2013 онд байлдааны чадвараа өндөржүүлэхийг тушаажээ гэж Франс пресс агентлаг мягмар гаригт БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг иш татан уламжилжээ. 2013 онд “Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ болон Хятадын зэвсэгт цагдан сэргийлэх нь ялалт байгуулах тулалдаанууд дээр төвлөрөх ёстой” гэж Франс пресс агентлаг “Жэньмин жибао” сониноос иш татан өгүүлжээ.
Японы ерөнхий сайд Синдзо Абэ анхны гадаад айлчлалаа Вьетнам,Таиланд болон Индонезид хийхээр өнөөдөр мордлоо гэж Японы ГХЯ уламжлав. Тэрээр нислэгийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа, уг айлчлал “Абэгийн танхимын дипломат стратегийг харуулах болон Япон улсыг хөгжүүлэхийн тулд АСЕАН-ы орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой “гэв.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013