×
Улс төр 15 Нэгдүгээр сарын 2013
Өмнөд Курилын бүх арлын талаар Токиогийн эрхийг хүлээн зөвшөөрвөл японы засгийн газраас эдгээр арлын асуудлыг шийдвэрлэх асуудалд уян хатан үүднээс хандаж мэднэ гэж өнөөдөр Токиод Окинава ба хойд нутгийн асуудал эрхлэх төрийн сайд Итита Ямамото хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Иран улс 2014 оны дундуур атомын бөмбөг бүтээхэд хангалттай хэмжээний зэвсгийн уран үйлвэрлэнэ гэж цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг судлаж байгаа АНУ-ын хэсэг шинжээчийн илтгэлд өгүүлжээ. Тэд «Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх хүрээнд Ойрхи Дорнодын талаар АНУ-аас баримтлах стратеги» гэсэн гарчигтай илтгэлдээ Иран улсын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг АНУ-ын засаг захиргаа ба түүний холбоотнуудад уриалжээ.
Солонгосын хойг дайны ирмэгт тулсан гэж дэлхийн ХМХ байн байн мэдээлж байна. Хоёр Солонгос улсын харилцаа ахин хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд хүрч мэдэх үед ингэж мэдээлдэг. Харин зэвсэгт мөргөлдөөн дайн болж хувирах аргагүй. Их дайн сүйдэх хор уршигтайг Умард ч, Өмнөд ч Солонгос ойлгож байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Франц улсын ГХЯ-ны тэргүүн Лоран Фабиустай утсаар ярилцаж, лалын зэвсэгт бүлгүүдтэй байлдан дайтах францын цэргийг Мали улсын нутаг дэвсгэрт оруулсныг дэмжив. Мали улсын засгийн газарт туслахаар «Сервал» цэргийн ажиллагаа явуулж эхлэх тухай парисын шийдвэрийг ЕХ дэмжснийг Фабиус өөрийн зүгээс онцлов.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013