×
Улс төр 14 Нэгдүгээр сарын 2013
АНУ-ын болон Афганистаны эрх баригчид одоо афганистанд байгаа америкийн аюулгүй байдлын хүчнийхний тоог таван жилийн турш барихаар тохиролцоонд хүрлээ. Энэ тухай ням гаригт Пажвак агентлагт Афганистаны БХЯ-ны сайд Бисмилл Мохаммади өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярьснаар, энэхүү тохиролцоонд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзаегийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр хүрчээ.
БНХАУ-ын КН Мао Зедуны үеэс хамгийн чанга зангидсан зангилаануудынхаа нэгийг таслан хаях гэж байна. Намын удирдлагын тав дахь үе тавин жилийн настай хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх хуарангийн системийг хаахаар шийдвэрлэсэн. Энэ нь хятадын удирдагчдын ярьж байгаагаар, хуулиа дээдлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Энэ тухай Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа ийн мэдэгдэв.
БНХАУ-ын агаарын цэргийн хүчнийхэн 1-р сарын 10-наас Зүүн-Хятадын тэнгист, тухайлбал, нутаг дэвсгэрийн маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлуудын нутагт япон болон америкийн цэргийн онгоцнуудыг амдах нислэгүүдийг эрс идэвхижүүлээд байна. Энэ тухай өнөөдөр японы “Санкэй” сонин засгийн газрын эх сурвалжуудыг иш татан уламжилжээ.
БНАСАУ АНУ-аас Өмнөд-Солонгост ажиллаж байгаа “хүйтэн дайны” үеийн “НҮБ-ын командлалыг” нэн даруй татан буулгахыг шаардав. БНАСАУ-ын ГХЯ-ны санамж бичигт тэмдэглэснээр, одоогийн байдлаар Солонгосын дайны 1950-1953 онуудад байгуулагдсан энэхүү цэргийн механизм нь НҮБ-ад бус, АНУ-ын засаг захиргаанд харъяалагдадаг гэж тэмдэглэжээ.
Суданы баруун хэсгийн Дарфур дүүрэгт үл таних зэвсэглэсэн хүмүүс Хятадын замын компанид ажиллаж байсан хүмүүс хулгайлагдсаны дотор дөрвөн хятад иргэн байна. Энэ тухай даваа гаригт Суданы СУНА мэдээллийн агентлаг уламжилжээ. Тэднийг бямба гаригийн үдэш хулгайлжээ. Хулгайлагдсан хятадын ажилчдыг эрх баригчдын муу хянадаг Жебель Марра дүүргийн чиглэлд авч явсан бөгөөд одоо тэнд арми болон босогчдын хооронд байлдаан болж байна.
НҮБ-ын АЗ Франц улсын хүсэлтээр Малигийн асуудлаар шуурхай хуралдаан явуулна. Хурал даваа гаригийн өглөө болно. Сүүлийн долоо хоногт Малигийн байдал хурцдаж, тус улсын холйд хэсгийг эзлээд байгаа экстремист бүлэглэлүүд төвийн нутгуудын цэргийн байршилууд руу дайрч эхлээд байна. Пүрэв гаригт засгийн газрын цэргүүдэд дэмжлэг үзүлэхээр Франц болон Герман улсуудын цэргийн хүч ирсэн.
Сирийн сөргөлдөгч талуудын яриа хэлэлцээрийн нөхцлөөр Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг улстөрийн талбараас явуулах нь боломжгүй зүйл гэж Москва үзэж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Черновцы /Украин улс/ хотод украины ГХЯ-ны тэргүүн Леонид Кожаратай хийсэн яриа хэлэлцээрийн дүнд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013