×
Улс төр 13 Нэгдүгээр сарын 2013
Москвад сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал боллоо. Москва хотын захиргаа болон арга хэмжээг зохион байгуулах хороо жагсан явах замыг нэгдүүгэр сарын 10-нд уялдуулан зохиосон билээ. Энэ удаагийн жагсаалт оролцогчид оросын хүүхэд үрчлэхийг америкийн иргэдэд хориглох хуулийг хүчингүй болгох гол шаардлага тавьжээ. Москвад хүйтэн байсан ч жагсаалт 9-9,5 мянга хүн оролцоно тухай цагдаагийн газар мэдэллээ.
Өчигдөр Түвдийн оршин суугч Түвдийн талаархи хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө шатааж, амь насаа алдсан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг Free Tibet хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээллээс иш татан уламжлав. Эрэгтэй амиа хорлосон нь энэ оны ийн анхны хэрэг явдал болов.
Израилийн эрх баригчид Иордан голын Баруун эрэгт палестинчуудын майхант хотхоныг татан буулгах бодолтой байна. гэж засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяхугийн хэрэг эрхлэх газраас мэдээлэв. Ерөнхий сайд «энд палестинчуудыг тараах» захирамж хүчний байгууллагуудад өгч, энэ районыг» цэргийн хаалттай бүс» хэмээн зарлажээ.
Брахими, Богданов, Бернс нар Сири улсад гарсан хямралыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг баасан гаригт Женевэд тэдний хийсэн уулзалт харуулав. НҮБ ба Арабын орнуудын холбооны тусгай эрхт төлөөлөгч Лахдар Брахими, ОХУ, АНУ-ын дээгүүр албан тушаалтай дипломат ажилтан Михаил Богданов, Уильям Бернс нар сирийн асуудлын шийдвэрт хандах хандлагыг уялдуулан зохицуулсан байна.
ОУ-д хууль бус цагаачлал болон түүнийг өөгшүүлэгчдийн эсрэг авах арга хэмжээг чангарууллаа. Гадаадын ажиллах хүчийг татах ил тод, орчин цагын системийг ОУ-д бий болгох явдлыг хурдасгахад тус дөхөм болох хэд хэдэн өөрчлөлтийг хууль тогтоомжинд оруулах саналаа ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думд орууллаа.
Урьд шөнө Египетийн нийслэлд үл таних этгээдүүд ерөнхийлөгчийн «Аль-Иттихадия» ордны дэргэд сөрөг хүчний майхант лагерийг дайрав. Орон нутгийн ХМХ-ийн уламжласнаар гучаад хүн галл нээж, ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцэгчдийн хэдэн майханыг шатахуун хэрэглэн шатаажээ. Түүнээс хойш гарсан мөргөлдөөнд хориод хүн түүний дотор хэдэн цагдаа шархдав. Эхлээд хууль сахиулагчид нулимс асгаруулах хий хэрэглэж, дайрагчдыг ухруулахыг оролдов.
Их Британиэс Мали улсад лалын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаанд оролцож байгаа францын цэрэгт логистикийн дэмжлэг үзүүлнэ. Гэвч Лондон британийн цэргийн албан хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулахгүй гэж Франс Пресс агентлаг ерөнхий сайд Дэвид Кэмероны тамгын газрын мэдэгдлээс иш татан уламжлав. Урьд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд францын цэрэг Малид байлдааны ажиллагаанд оролцож байгааг батласан билээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013