×
Улс төр 11 Нэгдүгээр сарын 2013
Орос улсын Хар тэнгсийн флотын хөлөг онгоцууд Газрын -Дундад тэнгис болон Хар тэнгисийн бүлэгүүдийг флотхоорондын сургуулилтанд бэлтгэх ажлын хүрээнд Сирийн эргүүдээс холгүй цэргийн хээрийн сургуул явуулна. Энэ тухай ОХУ-ын БХЯ баасан гаригт уламжлав. Хар тэнгисийн флотын бүлэг хөлөг онгоцыг “Москва” хөлөг онгоц тэргүүлнэ.
Японы эрх баригчид Зүүн-Хятадын тэнгисийн хүнгүй Сенкаку /Дяоюйдао/ арлуудын хамгаалалтад зориулан 12 хөлөг онгоцноос бүрдсэн тэнгисийн эргийн байнгын хамгаалалтын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Токиогийн ХМХүүдйин баасан гаригт уламжилснаар, уг бүлэгт Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын 400 цэрэг орох аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Пакистанд 100 гаруй хүний амь насыг бүрэлгсэн террорын ажиллагааг шийдвэртэй буруушаагаад түүнийг зөвтгөж огт болохгүйг мэдэгдэв. Өчигдөр орой террористууд Пакистаны Кветта, Мингора хоёр хотод дэлбэрэлт удаа дараа үйлдсний уршгаар 100 гаруй хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн шархджээ.
Пентагоны тэргүүн Леон Панетта болон АНУ-д айлчилж байгаа Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай нар НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш америкийн цэргийн нэг хэсгийг тус улсад үлдээх асуудлыг авч үзэж хэлэлцэв.Америк-афганистаны түншлэл «11 жилийн турш бартаат замыг туулж шалгарсан» гэж Панетта тэмдэглэжээ.
Сирийн цэрэг баруун-хойд Идлиб мужийн Тафтаназ дахь Цэргийн нисэх хүчний томоохон баазад халдсан зэвсэгт бүлгийн дайралтыг няцаав. «Стратегийн чухал ач холбогдолтой барилга байгууламжийг хамгаалж байсан дайчид дайсанд хохирол учруулаад зугтаж зайлахад хүргэсэн» тухай сирийн САНА агентлаг уламжлан мэдээлэв.
Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС бүлгийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын үндсэн чиглэлийн нэг болсон гэж Делид ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев тус бүлгийн гишүүн орнуудын аюулгүй байдлын асуудлыг хариуцсан дээгүүр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа дүнгээр мэдэгдэв.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013