×
Улс төр 10 Нэгдүгээр сарын 2013
Гадаадын талууд Сирийн удирдлага, серег хучний хоорондын яриа хэлцээг эхлүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. НУБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими ОХУ-ын ГХЯ, АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчидтэй маргааш Сири улсын байдлыг хэлэлцэхийн өмнөхөн Лукашевич эл асуудлаархи Москвагийн байр суурийг ахин тодруулж анхааруулав.
ОХУ -ын ГХЯ ны дэд тэргүүн Михаил Богданов болон Түркийн ГХЯ –ны сайдын нэгдүгээр орлогч Феридун Синирлиогл нар Сирийн асуудлаар пүрэв гаригт уулзалт хийнэ. Богданов “Интерфакс” агентлагт хэлэхдээ, “сирийн байдлыг зохицуулах бүхий л асуудлаар” хэлэлцэн ярилцана гэж тэмдэглэв.
Орос улс болон Хятад улс нь АНУ –ын Азийн даяаршлын ПДХ системд хамтдаа хариулна. ОХУ- ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев яриа хэлэлцээрийн дүнд энэ салбарт талуудын үйл ажиллагааг зөвшилцөх төлөвийн тухай Бээжинд хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэв. Өмнө нь Москва мэдэгдэлдээ, америкийн түншүүдийн Азийн ПДХ систем Орос улс руу чиглэгдээгүй гэдгийг гэх амлалтыг анхааралдаа авсан тухай дурдсан.
Япон улсыг зэвсэглэсээр байна. Японы БХЯ-ны тэргүүн Онодэра Ицунори 2013 онд батлан хамгаалахын төсөвт 4,77 триллион иен( бараг 54,2 тэрбум доллар) нэмэх засгийн газрын төлөвлөгөө байгааг батлан илэрхийлэв. Сайдын хэлснээр Япон улс зэвсэгт хүчнийхээ зарлагыг олон жилийн турш багасгаж ирсэн бол «хөрш зэргэлдээ орнууд батлан хамгаалахын төсөвөө нэмж ирсэн» юм.
Түркийн засгийн газар гянданд хоригдож байгаа Курдийн ажилчны намын /КАН/ удирдагч Абдулла Оджалантай хамтран 1984 оноос хойш үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсооход чиглэгдсэн төлөвлөгөөг гаргав. Түркийн Эн-Ти-Ви телевизийн сувгийн уламжилснаар, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тухай тохиролцоонд өнгөрсөн оны 3 –р сард хүрсэн байжээ. Төлөвлөгөөний дагуу КАН –ны байлдагчид нь курдийн үндэсний цөөнхид өргөн эрх олгосон тохиолдолд зэр зэвсгээ хураалгах ажээ.
Орос улс нууц цагаачлалтай хатуу тэмцэнэ. Ерөнхийлөгч Владимир Путин цагаачлалын хүүль тогтоомжийг зөрчсөн этгээд илүү хатуу хариуцлага хүлээх тухай хэдэн хуульд гарын үсэг зурав. Нууцаар нэвтрэж шилжсэн цагаачийг төдийгүй хүүль бус цагаачлалыг зохион байуулагчдыг шийтгэх юм. Шинэ засваруудаас харахад урьд Орос улсад байх хугацааг хүүль бусаар сунгаж хэтруулсэн гадаадын хүмүүсийг улс оронд оруулахгуй. Орос улсад орохыг гурван жилээр хориглоно.
Ливийн үндэсний конгресс /парламент/ тус улсыг Муаммар Каддафийн удирдаж байх үеийн “Их Жамахири” нэрнээс албан ёсоор татгалзав. Арабын “Аш-Шарк аль-Аусат” сонины уламжилснаар, төлөөлөгчид үндсэн хуулийг батлах хүртэл түр Ливи улс нэрийг батлаад байна.
АНУ нь Их Британийг ЕХ –оос гарахыг хүсэхгүй гэж Төрийн нарийн бичгийн дэд дарга Гордон хэллээ Вашингтон Их Британийг ЕХ –оос гарах саналд түгшиж байна, учир нь энэ нь америкийн сонирхолд нийцэхгүй байна гэж АНУ ын Европ болон Евразийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн орлогч дарга Филипп Гордон мэдэгдэв.
Хэрвээ ХАМАС олон улсын шаардлагуудыг биелүүлж, тэд еврейн улсыг хүзлээн зөвшөөрөх юм бол Израиль тус хөдөлгөөнтэй яриа –хэлэлцээр эхлэж болно. Энэ тухай Израилийн ерөнхийлөгч Шимон Перес америкийн “Нью –Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, Израиль нь ХАМАС-ыг алан хядах ажиллагаа болон израилийн нутаг дэвсгэр рүү пуужин хөөргөхгүй заавал татгалзах ёстой гэж үзэж байна гэлээ.
  БНАСАУ –ад айлчилж байгаа АНУ –ын Нью-Мексико мужийн захирагч асан Билл Ричардсон тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 11-р сард БНАСАУ –ад баривчлагдаад байгаа солонгос гаралтай америкийн иргэн Пэ Жун Хог чөлөөлж чадсангүй. Пхеньяны мэдэгдэж байгаагаар, тэр тус улсад “гэмт хэргийн зорилготой” ирсэн төдийгүй өөрийн бурууг хүлээжээ. Гэмт хэргийн шинжийг мэдээлээгүй байна.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013