×
Улс төр 9 Нэгдүгээр сарын 2013
Орос,Хятад улсууд нь тэдгээрийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Николай Патрушев Бээжинд болсон хоёр талын стратегийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх уулзалтын ажлыг дүгнэн оросын хэвлэл-мэдээллийн хэрэгслүүдэд хийсэн мэдэгдэлдээ хэллээ. Уг уулзалтаар гол анхаарал АНД-н бсүийн байдалд чиглэгдэж байлаа.
АНУ 2014 оны 12-р сард цэргийн ажиллагаа Афганистанд явагдаж дуусснаас хойш бүх цэргээ гаргах боломжийг авч үзэж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родсын мэдэгдэснээс өнөөдөр америкийн «Фокс ньюс» телевизийн суваг иш татсан байна.
Хятад улс Орос улсыг улс төрийн харилцан дэмжлэгээ бэхжүүлэх  дэлхийн ба бүс нутгийн асуудлаар байр сууриа идэвхитэй зохицуулахыг уриалав. Энэ тухай ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь Оросын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзахдаа мэдэгдэв. Уулзалт стратегийн аюулгүй байдлын асуудлаар хоёр талын зөвлөлдөх наймдахь удаагийн уулзалтын хүрээнд болсон юм.
Умард Солонгос Өмнөд Солонгостой өрсөлдөхөө больж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бодолтой байна.Ким Чен Ун Шинэ жилийн мэндчилгээ улс үндэстэндээ дэвшүүлж, Сөүлтэй харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь гайхал төрүүлэв. Учир нь Умард Солонгосын ХМХ Өмнөд Солонгосыг саяхан болтол шүүмжилж байсан юм.
Гариг дэлхийн нөөц хомсдож байна. Иймээс нөөц болон борлуулалтын зах зээлийн төлөө тэмцэл улам ширүүсэх юм. 2013 онд гол этгээдүүдийн сөргөлдөөн хурцдана. Оросын нэрд гарсан хоёр шатарч «Шатар ба улс төр» булангаар нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Олон улсын шатрын их мастер Алексей Кузьмин хэлэхдээ «2013 он АНУ,БНХАУ-ын эдийн засгийн тэмцэлдээний уриан дор явагдана.
БНАСАУ-д албан бус айлчлал хийж байгаа АНУ-ын төлөөлөгчид Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж, цөмийн ба пуужингийн туршилтыг азнахыг шаардсан тухай америкийн Нью-Мексико муж улсын засаг дарга асан Билл Ричардсон дагалдан яваа сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнээс гадна гар утас, Интернет БНАСАУ-д илүү өргөн дэлгэрэх ёстой гэж тэрээр үзэж байна.
Палестины ХАМАС хөдөлгөөний тэргүүн Халед Машааль Палестины автономын тэргүүн Махмуд Аббастай хэлэлцээ хийхээр Каирт хүрэлцэн очлоо. Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси өнөөдөр хийх уулзалтад зуучлана. ХАМАС хөдөлгөөний ба ФАТХ байгууллагын хоорондын хэлэлцээ 2007 онд мухардмал байдалд орсон билээ. Тэр үед ХАМАС Газын зурваст парламентын сонгуульд ялсан юм.
Сирийн засгийн газар үндэсний яриа хэлэлцээ хийж эхлэхийг оролцуулан хямралыг зохицуулах тухай ерөнхийлөгч Асадын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх хөтөлбөрийг бэлтгэж эхлэсэн тухай Дамаскад Сири улсын мэдээллийн сайд Омран аз-Зуаби мэдээлэв. Яриа хэлэлцээнд оролцох урилга гадаадаас дотоод хэрэгт оролцох ажиллагааг эсэргүүцэж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа сөрөг бүх хүчинд явуулсныг тэрээр тэмдэглэв.
Японы БХЯ энэ санхүүгийн жилд урьдынхаас илүү их хэмжээний хөрөнгө бараг 2,4 тэрбум доллар нэмж авна. Энэ нь дайнаас хойш батласан төсөвт нэмсэн хамгийн их хэмжээний нэг удаагийн нэмэлт билээ. Энэ хөрөнгөөр зэр зэвсэг юуны түрүүнд «Пэтриот» ПДХ системийн шинэ пуужин, нисдэг тэрэгүүд худалдан авч, байлдааны нисэх онгоцуудыг шинэчлэх юм.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013