×
Улс төр 8 Нэгдүгээр сарын 2013
Ираны ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Маджид Омиди Шахраки нь одоо ял эдлэж байгаа ерөнхийлөгчийн ХМХ- үүдийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалд үндэсний мэдээллийн IRNA агентлагийн тэргүүнээр томилогдов. Энэ тухай даваа гаригт Франс пресс агентлаг уламжилсан.
Өнгөрсөн оны 11-р сард хоёрдугаар шатлалын техникийн асуудлаас болоод хойшлогдсон Өмнөд-Солонгосын KSLV-1 пуужинг шинээр хөөргөхөөр энэ сарын сүүлээр оролдож магадгүй байна. Энэ тухай Ренхап агентлаг засгийн газар дахь эх сурвалжуудаасаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын боловсрол, шинжлэх ухаан болон технологийн яамны төлөөлөгчдийн ярьснаар, өмнөд-солонгосын пуужинг хөөргөхөд бэлтгэх хорооны комиссийн хуралдааныг ирэх долоо хоногт төлөвлөжээ.
АНУ –ад гурван өдрийн айлчлал хийхээр ирээд байгаа Афганистаны тэргүүн Хамид Карзай болон АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама нар баасан гаригт уулзалт хийнэ гэж Цагаан Ордноос мэдээллээ. Их Британий Би-Би-Си телерадиокорпорацын уламжилж байгаагаар, энэхүү уулзалт нь АНУ- ын ерөнхийлөгч Барак Обамагийн ерөнхийлгөчөөр дахин сонгогдосноос хойш анхных юм.
Даваа гаригт Японы нутаг дэвсгэрийн усан хил хэмээн үздэг маргаантай Сенкаку/Дяоюйдао/ арлуудын бүсэд хятадын хөлөг онгоцнууд нэвтэрсэнтэй холбогдуулан Токио Бээжинд эсэргүүцэл илэрхийлэв. Японы ГХЯ –ны мэдэгдэлдээ, БНХАУ –ын тэнгисийн эргүүлийн онгоцнууд нь хилчдийн тус газрыг орхиж явахыг шаардсанд эс тоож байжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэлсэн үгийг тус улсад 2011 оны 3-р сарын 11- ний өдрөөс үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсооход чиглэгдээгүй байна хэмээн шүүмжлэв. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсын төлөөлөгч Мартин Несирки хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013