×
Улс төр 7 Нэгдүгээр сарын 2013
Синайн хойгт хил дагуу босгосон зааглах хаалттай ижил байгууламжийг Израиль улс Сири улсаас зааглах Голаны өндөрлөгийн дагуу босгоно гэж ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна. Сири улсад байдал түгшүүртэй байгаа учир хилийн орчин үеийн ийм байгууламж босгох шаардлагатай болсон гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.
Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ швейцарийн Давос хотод 1-р сарын сүүлчээр болох Бүх дэлхийн эдийн засгийн форумд оролцож чадахгүй бололтой гэж Киодо агентлаг уламжилсан байна. Чухам ямар учир шалтгаанаас болж японы ерөнхий сайд Швейцарь улсад болох Бүх дэлхийн эдийн засгийн форумд оролцож чадахгүй болсныг японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга тайлбарласангүй.
2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг Сири улсын ерөнхийлөгч Башар Асад “Аль-Каида” алан хядах байгууллагын үзэл санааг өвөртлөсөн хэт даврагчидтай манай ард түмний хийсэн тэмцэл гэж нэрлэсэн байна. 1-р сарын 6-ны ням гаригт үндэстэндээ хандаж хэлсэн үгэндээ Асад хямралаас үе шаттайгаар гарах өөрийн төлөвлөгөөгөө санал болгосон байна.
Зүүн Хятадын тэнгис дэр Сенкаку буюу Дяоюйдао арлын усан ай савд хятадын хөлөг онгоцууд жижүүрлэж байна. БНХАУ-ын Тэнгис судлалын улсын удирдах газрын өнөөдөр тараасан албан ёсны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. 2012 оны 9-р сарын эхээр Япон улсын засгийн газар хувь хүмүүсээс хэдэн арал худалдан авсны дараа энэ ольтрог арлын эргэн тойрны асуудлаарх Токио, Бээжингийн харилцаа хурцадсан юм.
Башар Асадын үндэстэндээ хандаж хэлсэн үг Сири улсын болон бүс нутгийн хувьд онцгой үйл явдал юм. ОУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн ажилтан Борис Долгов ОДХ радиод ингэж мэдэгдлээ. Энэ бол Асадын шинэ он гаргаад хэлсэн анхны үг юм гэдгийг тэр сануулсан байна. Энэ нь сирийн хямралаас гарахад чиглэгдсэн идэвхитэй үйл ажиллагаа тэр дундаа ОУ-ын үйл ажиллагаатай холбоотой юм.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013