×
Улс төр 6 Нэгдүгээр сарын 2013
Хятад улсад америкийн хиймэл дагуулууд болон түүнтэй холбоотой тоног төхөөрмжийг экспортлоход тавьсан хязгаарлалтаа АНУ цуцлаагүйд гайхаж байгаагаа БНХАУ-ын Арилжааны яам илэрхийлсэн байна. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Энэ салбарт Бээжингийн хувьд “ялгаварлан гадуурхах бодлого” явуулахаа зогсоохыг Вашингтонд уриалж байна гэж БНХАУ-ын Арилжааны яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Хятадтай харилцаа хурцдаж байгаатай холбоотойгоор Япон улсын засгийн газар сүүлийн 11 жилд анх удаа батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлнэ. Япон улсад санхүүгийн шинэ жил нь 4-р сарын 1-нд эхэлдэг юм байна. Сенкаку арлын эргэн тойронд Хятад улстай маргаан хурцдаж байгаатай энэ холбоотой гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна.
Олон улсын нөлөө бүхий “Евразия” консалтингын компани америкийн “Форин полиси” сэтгүүлийн вэб хуудсан дээр дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн байна. Нэгдүгээр байр эзэнгүй хоцорсон ба 2-р байрыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эзэлсэн юм. Энэ жагсаалтын 3-р байрыг АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке эзэлсэн байна.
Сири улсын ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр Дамаскт өөрийн илгээлтээ танилцуулах ба түүнд хямралыг энхийн аргаар зохицуулах санал санаачилгыг дэвшүүлнэ гэж үзэж байна. Төрийн тэргүүн өөрийн илгээлтдээ “Ойрхи Дорнод болон Сири улсад сүүлийн үед болж байгаа үйл явдлын хөгжлийг” хөндөх болно гэж мэдээллийн САНА агентлаг уламжилсан байна.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013