×
Улс төр 5 Нэгдүгээр сарын 2013
Умард-Солонгосын удирдлага тус улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулахаар төлөвлөж байна.Пхеньяныг хөгжүүлэх эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх үүднээс тус улс Германы эдийн засагчид болон хуульчдыг татан оруулаад байна гэж Frankfurt Allgemeine Zeitung /Франкфурт Аллгемайне Цайтунг/ сонин мэдээлжээ.
АНУ-ын БХЯ 2014 оноос хойш Афганистанд 3-аас 9 мянга хүртэл тооны цэргийнхнийг үлдээх төлөвлөгөөг боловсруулаад байна. Энэ нь өмнө тавьж байснаас нилээд хэдэн мянгаар бага тоо гэж Wall Street Journal сонин бичжээ. Тэгвэл бие бүрэлдэхүүний тоог багасгасан нь америкийн цэргийнхнийг нисэгчгүй төхөөрөмжүүдийг ашиглахад хүргэж байна. Одоогийн байдлаар Афганистанд АНУ ын 50 мянга орчим цэрэг алба хааж байна.
Японы ЗГ-ын тэргүүн Синдзо Абэ 1995 онд гаргасан тус улсын түрэмгийллийн төлөө уучлал гуйсан мэдэгдлээс зайлсхийх төлөвгүй байна, гэхдээ орчин үеийн илгээлт хийхээ үгүйсгэхгүй байна. Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга уламжлахдаа, илгээлт нь “ирээдүйд чиглэгдсэн бөгөөд 21-р зуунтай дүйцсэн” байх ёстой гэв.
НАТО баасан гаригт /3РК/ “Пэтриот” зенит-пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг сиритэй хил залгаа Түрк улсад суурилуулж эхлээд байгаагаа албан ёсоор батлав. Энэ тухай АНУ- ын Европ дахь цэргийн командлалын /EUCOM/ сайтан дээр мэдээлжээ. Цэргийн албатнуудын болон төхөөрөмжүүдийн хэсгийг Адахна мужийн “Инджирлик” агаарын цэргийн баазад хүргээд байна.
2007 онд засгийн эрхээс ХАМАС-ын исламист-сөрөг хүчнийг буулгаснаас хойш анх удаагаа хэдэн мянган палестинчууд баасан гаригт эрх баригч ФАТХ хөдөлгөөний байгуулагдсаны 48 жилийн ойг олон нийтийн цуглаанаар тэмдэглэв. Зохион байгуулагчдын тоолсноор баярын уг арга хэмжээнд 200 мянган хүн цугларсан нь палестины нутаг дэвсгэр дээр засгийн эрхийг хуваасан бүлэглэлүүд ойртож байгаагийн шинж тэмдэг ажээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013