×
Улс төр 4 Нэгдүгээр сарын 2013
АНУ ын Төрийн департамент интернет мангас аварга Google компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Эрик Шмидтын БНАСАУ –ад аялчлах төлөвлөгөөг шүүмжлэв. Би-БИ-Си телевиз-радиогийн корпорацын уламжилснаар, тус байгууллагын тэргүүн Виктория Нуландын хэвлэлийн нарийн бичгийн даргын нэрлэснээр энэхүү айлчлал нь “огт цагаа олоогүй” ажээ.
АНУ урьдан адил ОХУ-тай ПДХ системийн салбарт хамтран ажиллахаар эрмэлзэж байна. Холбогдох мэдэгдэлийг пүрэв гаригт Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хийв. “Бид урьдын адил ОХУ –тай ПДХ системийн асуудлаар хамтран ажиллахаар эрмэлзэж байна. Үүнд хоёр улс хоёулаа хожно гэж бид үзэж байна. Яагаад гэвэл, бид ижил заналхийллүүдтэй тулгарч байна “гэж Нуланд хэлжээ.
Ирэх 3-р сард НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны БНАСАУ –ад айлчлах тухай мэдээ нь “ямарч үндэслэлгүй “ юм. Энэ тухай НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарыгн төлөөлөгч Мартин Несирке баасан гаригт мэдэгдэв.
Энэтхэгт 23 настай оюутан бүсгүйг хүчиндэж, амийг нь бүрэлгэсэн бүлэг таван эрэгтэйчүүдэд албан ёсоор ял оноов гэж Рйетер мэдээллээ. Уг хэрэгт холбогдогч зургаа дахь этгээд 18 нас хүрээгүй тул, түүний хэргийг насанд хүрээгүйчүүдийн ангиллаар шүүх хэлэлцэнэ. Энэтхэгийн ХМХ-үүдийн Аманат хэмээн нэр өгсөн оюутан эмэгтэй нь 12-р сарын 16 –нд Нью-Делийн автобусанд согтуу эрэгтэйчүүдэд хүчиндүүлж, зодуулсан.
НҮБ –ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими нэг сарын хугацаанд ОХУ болон  АНУ  оролцоотой гурван талт шинэ зөвлөлдөх уулзалт явуулахаар төлөвлөж байна. Энэ тухай НҮБ -ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирке мэдэгдэл хийв. Тэрээр хэлэхдээ, уулзалтыг явуулах нөхцөлүүдийг талууд зөвшилцөж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт Брахими Дамаскад айлчилж, ерөнхийлөгч Башар Асадтай яриа хэлцэл хийжээ.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013