×
Улс төр 3 Нэгдүгээр сарын 2013
Сири улсын ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо ирээдүйн шилжилтийн засгийн газарт ямар нэг үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Асад огцрох ёстой гэсэн бидний байр суурь бур нэг жил гаруйн турш өөрчлөгдөхгүй хэвээр байна « гэж Нуланд мэдэгдэв.
Хэт даврагч булгийн толгойлогч Мула Назирыг Пакистаны баруун-хойд Өмнөд Вазиристан мужид америкийн нисэгчгүй нисдэг аппаратаар устгасан тухай өнөөдөр британийн Би-Би-Си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Тэр дайчдаа Афганистан руу явуулж, НАТО-гийн хучин ба афганистаны цэргийн албан хаагчидтай байлдан дайтаж байгаа талибуудад тусламж үзүүлсэн зэмлэл түүнд тулгав. Назираас гадна өөр таван этгээд түүний дотор магадгуй хээрийн захирагчийн орлогч амь үрэгджээ.
Цөмийн зэвсэгт хяналт тавих зөвлөлт-америкийн « хамгийн азгуй» Гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ой енеедер 1-р сарын 3-нд болж байна. Ерөнхийлөгч Ельцин Буш нар 1993 онд Москвад Стратегийн давшилтын зэвсгийг цаашид хязгаарлан хорогдуулах тухай Гэрээнд гарын үсэг зурсан билээ. Москва, Вашингтоны цөмийн цэнэг 3-3,5 мянган хуртэл хорогдуулахаар Гэрээнд заажээ.
Өмнөд Солонгостой харилцах харилцаа одоогоос таван жилийн өмнөхийн нэгэн адил тодорхой биш байна гэж БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах хороо үзэж байна. Тус хороо Сеулд хандан дайсагнах бодлогоо хянаж үзэхийг уриалав.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013