×
Улс төр 2 Нэгдүгээр сарын 2013
Афганистаны хээрийн захирагч Гульбеддин Хекматиар Афганистанд цэргийн алба хааж байгаа хүнтайз Гаррийг» ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хөнөөхөөр Афганистанд ирсэн өөдгүй амьтан» гэж хараав. Хекматиар британийн «Дейли телеграф» сонинд өгсөн ярилцлагдаа «дайчид нь 2014 онд британийн цэргийг Афганистанаас гаргатал аль болох олон дайчныг устгана» гэж амлав.
New York Times сонины сурвалжлагч Крис Баклийг 12-р сарын 31-нд Хятад улсаас албадаж явуулав. Учир нь хятадын эрх баригчид 2013 оны визий нь хугацааг сунгаагүй байна. Сонины сайтад энэ тухай мэдээлжээ.
Өчигдөр Иордан голын баруун эрэгт лалын радикал бүлгийн идэвхтнийг саатуулах үеэр израилийн цэрэгтэй мөргөлдсний улмаас олон арван палестин хүн шархдав. Орон нутгийн «Маан» мэдээллийн агентлагийн уламжласнаар 30 хүнийг эрзээн сумаар шархдуулж, бас 100 хүн нулимс асгаруулах хийд нэрвэгджээ.
Үндэсний яриа хэлцээнд оролцож байгаа Египетийн улс төрийн намууд ба олон нийтийн байгууллагууд парламентын доод танхим-төлөөлөгчдийн танхимын сонгуулийн тухай хуульд оруулах засваруудыг батласан тухай өчигдөр ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Ясир Али мэдээллээ. Эмэгтэйчүүдийг намын нэрсийн жагсаалтад оруулах нь зарчмын хувьд шинэ заалт болсон. Түүнээс гадна нэгэн нэр дэвшэгч намын нэрсийн жагсаалтаар ба биеэ дааж парламентын суудлын төлөө өрслөдөхийг хориглов.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013