×
Улс төр 1 Нэгдүгээр сарын 2013
БНАСАУ чучхе тооллогын 102 онд шилжиж байна. Тус улсад хэвлэн гаргасан 2013 оны бүх хуанлид мөн жилийг тэмдэглэжээ. 1997 онд Пхеньян өөрийн тооллогыг нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Тус улсыг үндэслэн байгуулсан Ким Ир Сений төрсөн 1912 он анхны жил болов. Умард Солонгост чучхе хуанлийн дагуу бүх баримт бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүн, барилга байгууламжад оныг тэмдэглэн бичиж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын телевизээр иргэддээ хандан үг хэлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэв. Умард Өмнөд Солонгосыг нэгтгэх нь зайлшгүй чухал гэж 2011 оноос улс орноо удирдаж байгаа Ким Чен Ын хэлээд санал зөрөлдөөн байлдан дайтахад хүргэж мэдэхийг анхааруулав. Умард Солонгос эдийн засгийн байдлаа сайжруулах дээр ажиллах ёстой гэж тэрээр мэдэгдэв.
Өнөөдөр Япон улсын шинэ ерөнхий сайд Синзо Абэ Шинэ жилийн баярыг тохиолдуулан улс орныхоо оршин суугчдад хандан үг хэлж, үндэсний эдийн засгийг сэргээхэд бүх хүчин чармайлтаа дайчлах амлалт өгэв. Түүнчлэн улс орныхоо гадаад бодлогыг өөрчлөн шинэчлэх бодолтой байна гэж засгийн газрын тэргүүн хэллээ.
Израилийн эрх баригчид барилгын материал Газын зурваст нийлүүлэхийг зөвшөөрснөө батлав. Урьд Палестины нутаг дэвсгэрийг буслэж, нийлүүлэлтийг хориглосон билээ. Газын зурвасыг хяналтлдаа авсан ХАМАС хөдөлгөөн ба Израилийн засгийн газрын хооронд найман өдөр үргэлжлэсэн санал зөрөлдөөн эцэслэсний үр дүнд 11-р сард мөн шийдвэр гаргажээ. Хилийн будлиан гарахгүй бол барилгын материал тасралтгүй нийлүүлнэ гэж Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас мэдээлжээ.
2013 он тусгаар Палестин улс цогцлон байгуулах жил болно гэж Палестины Үндэсний захиргааны дарга Махмуд Аббас өнөөдөр Рамаллад (Иордан голын баруун эрэг) мэдэгдлээ. Тэрээр Палестиныг чөлөөлөх хөдөлгөөнийг албан ёсоор үндэслэн байгуулсны 48 жилийн ойг тохиолдуулан үг хэллээ. «Бид бүрэн тусгаар тогтнох өөд урагшлах ёстой» гэж Аббас тэмдэглэн хэлжээ.
Их Британи мягмар гаригаас G8-ыг даргална. Тус улсаас гадна Орос, АНУ, Канад, Германи, Франц, Итали, Япон улсууд мөн бүлэгт нэгдсэн юм. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон булгийг даргалах үеэр явуулах үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж, удирдагчид биеэчлэн уулзаж, санал шүүмжлэл явуулахад анхаарлаа төвлөрүүлж, дэлгэрнгүй албан мэдээ болон өөр хунд сурталт зүйлээс ангижрахыг хичээхийг тэмдэглэв.
«Дима Яковлевын хууль» 1-р сарын нэгнээс хүчин төгөлдөр болов. Орос улс орос-америкийн хүүхэд урчлэх тухай гэрээг даган мөрдөхөөс татгалзаж байна. «Дима Яковлевын хууль» бол оросын хэдэн иргэний талаар визийн хориг тогтоосон АНУ-ын «Магнитскийн хууль» гэгчийн хариуд авсан арга хэмжээ юм.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013